Tuesday, March 24, 2009

Тэнэгтэл

Мөнгийг яаж хайрлах ёстойгоо мэдэхгүй амьдралынхаа талыг өнгөрөөчихсөн хүнийг та юу гэж бодох вэ? Өөрөө өөрийгээ ойлгох гэж мөн ч удаан бэдэрч байгаа хүн олон байгаа биз.

Нилээд хэдэн жилийн өмнө болсон явдал...

Ойр зуурын хэрэглээнд хэрэглэх Монгол мөнгө дууссан эр нэг зуун доллар солиулах шаардлага гарч бидний нэрлэж заншсанаар Хүнсний 1-р дэлгүүрийн зүүнтэй хаяа залгах Хаан Банкны салбарлуу орсон юм.

Нилээд орой болсон байсан тул хамгаалагч нь гүйдэг төмөр хаалгаа дуртай дургүй онгойлгохдоо дээрэмчин тонуулчин харж байгаа харцаар угтлаа... "Мөнгө солиулах гэсийн?!?" гэвэл хар цагаан үгний солиогүй эрүүгээ яйжийлган дотогш орохыг зөвшөөрөх мэт зангахдаа их л том тус хүргэж байгаа хүн шиг ярвайлаа...
Олон нийтэд үйлчилдэг газрын ажилтнууд амьсгалын замын өвчнөөр өвчлөх магадлал өндөр учраас уу? аль эсхүүл дээрэмчинээс хамгаалах зориулалттайгийнх уу? зузаан шилээр заагласан ширээний цаана улаан хацартай, ажлын ганган хувцасандаа халтардсан гэмээр нилээд хов живэнд дуртай шинжтэй теллер бүсгүй өөр нэгэн хамт ажилладаг бололтой ижилхэн ажлын хувцасаар гангарсан жүмбэгэр уруулаа хүрэн улаан өнгөтэй аргуун будгаар будсан хүүхэнтэй нүдээ аяганаас нь унагаах шахам бүлтэлзүүлэн шивнэн ярилцах нь даян дэлхийн дулааралыг зогсоох гарцыг олсон мэт харагдах аж.

"Мин дөө энэ зуун доолрыг задлуулж тавийг нь Монгол мөнгөөр солиулаад үлдсэнийг нь доллараар нь авах гэсийн!?!"... хэмээн нөгөө зуун доллараа сарвайвал өнөөх теллер маань залууг хүн байгаа чинээ тоож харалгүй яриагаа үргэлжлүүлэхдээ нилээд их зантай, бардам байдал гаргахыг хичээн хиймэл дүр эсгэх нь өөрт нь тун зохимжгүй харагдаж байлаа.

Хальт эргэн мөнгөний шүүгээндээ мань эрийн өгсөн мөнгийг хийж тавин доллар зөрүүлж аваад залуугийн урд чулуудлаа... Өөр нэг шүүгээнээс Монгол мөнгө нэг боодлыг аван баглааг нь урт хумсаараа зад татан шажигнатал нь тоолохыг нь харж зогстол авах мөнгөнөөс нь нилээд хол даваад явчихлаа... Зуун долларт таарах Монгол мөнгийг залуугийн урд тавиад нөгөө Дэлхийн дулаарлын тухай чухал яриагаа үргэлжлүүлэв...

Залуу тооллоо... Мань эр алдаагүй байлаа. Илүү өгчихөж... Эсхүүл өөрийнхээ мөнгийг эндээс тоолоод авчих гэсэн юм болов уу? Үгүй ээ... Залуу байдалд орчихоод юу хийхээ мэдэхгүй жаахан тээнэгэлзсэний эцэст нөгөө охинд хандан "Мин дөө дахиад нэг тоолдоо?!?" гэтэл яриаг нь тасалсанд ихэд дургүйцсэн бололтой хялалзан гараас нь мөнгөө шүүрч аваад их ууртайгаар хурдтай тоолж байхдаа мөнгөө урчих шахна... "Бүрэн л байшт!!!..." хэмээхдээ тун ч айхтар дошгин нүдээр хялалзав. Залуугийн ард хүн хоолой засахыг сонсоод эргэж харвал нөгөө эрүүгээрээ ярьдаг хамгаалагч энгэртээ гараа зөрүүлчихсэн хэзээ мөдгүй залхаан цээрлүүлэхэд бэлэн гэсэн утгат нүдээр цоо ширтэнэ.
Учрыг тайлбарлан илүү мөнгө өгсөнийг нь ойлгуулбал дошгин Дарь Эхийн царай час улайж түрүүний бардам дүр төрх нь салхинд хийсэх мэт алга болж жарвайтал будсан бүлтгэр нүдний нь гал алга болсон байх нь хоол горьдсон гөлөгний нүдийг санагдуулав. Амандаа нэг юм бувтнах нь "уучлаарай, баярлалаа ахаа" гэж байгаа бололтой юм.

Мань залууг Банкнаас гараад алхаж байхад дотор байдаг хоёр хүн нь хоорондоо маргалдаж байна.
-"Тэнэг хог!!! Илүү өгсөн мөнгийг нь чимээгүй аваад гарчихсан бол зөндөө мөнгөтэй болоод бурзайчихсан хэдэн муу уудаг найзуудыгаа хамт суучих боломжтой байсан шүү дээ!!! аль эсхүүл мөнгө үрэхийг хүсэж байсан өөр юунд ч зарцуулчих боломжтой байхаддаа!!!..." хэмээхэд
-"Нэг хүнийг хүнд байдлаас аварч, том сургамж хайрлах гэдэг чинь хэдэн халтар төгрөгөөр худалдаж авч чадахгүй том зүйл шүү дээ" гэж хариу барьж байх юм.

Залууд олдсон тэр илүү мөнгийг өөртөө үлдээх нь мөнгийг хайрлах арга зам мөн үү үгүй юу?

23 comments:

  1. буцаагаад өгсөн нь л дээр шт, авсан бол дараа нь өөрийгээ зүхэж шаналах хүмүүсийн тоонд чи ордог болохоороо буцааж өгөх сонголтыг тэр үед хийгээ биз. гэхдээ энэ үнэн эрэкламны бичлэг байнаа лол

    ReplyDelete
  2. аанхаа, тэр уудаг найзууд чинь хэнбэ

    ReplyDelete
  3. мөнгөний зураг харсан чинь мөнгө бичмээр санагдсан уу? би бас тэгдийн шүү. дараа нь тэнэгээ гайхаад байдийн. хүн гэдэг чинь тэнэг шүү..... кккк

    ReplyDelete
  4. ХААН банк руу хэзээ ч шагайх хэрэггүй. Ажилтнууд нь харьцааны соёлгүй. Нэг удаа үйлчлүүлж үзсэн. Дахиж хэзээ ч ХААН банк руу шагайхгүй гэж тангараг тавьсан.

    ReplyDelete
  5. Бүрэн л байшдээ гэхэд нь гохий ш дэ гээл яваад өгдөг газар ш дэ хайн.

    ReplyDelete
  6. ХААН БАНК малчидын мал, хүүхэд хөгшидийн тэтгэвэрийг япон руу зөөж байгаа газар даа

    ReplyDelete
  7. хайн хөөрхөн хүүхэнд бол буцаагаад өгдөг газар

    ReplyDelete
  8. найзуудтайгаа уусан ч сайхан юмуу. Сайхан хүүхэнтэй найзуудттайгаа уусан л дээр дээ

    ReplyDelete
  9. Teneglel gd nerlesniig bodohr ta ih l haramsaj bga ym bnada tegeher mungiig uurtuu uldeeh l bjde kkke

    ReplyDelete
  10. Мөнгийг нь явчвал жинхэнэ үнэт сургамж болох ажаамуу өөрт чинь ч гсэн эдийн засгийн хямралыг давах найдвартай зууч гсн кк нэг сумаар 2 туулай буудамой

    ReplyDelete
  11. залруулга "авчвал"

    ReplyDelete
  12. bi bol avaal garchih baisan baih daa.

    ReplyDelete
  13. За даа банкиндаа биш хүн дээ л асуудал байгаа доо хэхэ

    Ямар ч банкны захирал маркетингийнхэн тэг гэж заахгүй залхуу нөхдүүд өөрсдөө л болвсрохгүй байгаагийн шинж

    харин тэр мөнгөний тухайд бол зөв юм хийж буцааж өгсөн нь хамаагүй дээр сонголт өгөөгүй бол үстэй толгойгоо үгтээж байгаа нь дээ хүн чанар нь зулгаагаад

    ReplyDelete
  14. Minii huvid avch garch baisan tohioldol bii bii. Gehdee banknaas bish delguurees. Gehdee baga mongo l doo. 2000 togrogood yum avah geed 5000 togrog ogson chin hariultand ni 8000 ogdog bna shdee... Yahaw avaad l garchihsan. :-)

    ReplyDelete
  15. Биш ш дээ. Залуу сайн л юм хийсэн байна ш дээ. Ер нь тийм юм хийчээд явж байхад дотор байгаа 2 хүн заавал тэгэж маргалддгийн. Надад бас тийм явдал тохиолдож байсийн. 10 хан мянга л даа. Тэгээд надад гараад явхад аймар тэнэг байсан. Илүү авчаад хулгай хийцэн юм шиг. Дараа нь ма эгч банкны тиллер боллоо. Байсхийгээд л ийм асуудал гархад эгчид маань маш хүнд тусдаг байж билээ. Тиймээс үлдээгээд гарсан нь маш гайхамшигтай үйл. Бас буянтай. Би лав түүнээс хойш дандаа буцааж өгдөг болсон доо хөөрхий.

    ReplyDelete
  16. Олсон хүн нэг тамтай
    Хаясан хүн арван тамтай

    Цаадах ажилчин хүн л хөөрхий дараа нь өрөнд ороод зовох юм даа

    ReplyDelete
  17. Хүн өөрийг нь аварч бхд баярллаа гээд хэдэн цаас өгчих сэхээгүй хайнга дээрээ маанаг кассчин юм даа.Харин банкинд байдаг хоёрын Тэнэг хог !!! гэж уулга алдаж бгаа этгээдийг бол зайлуулах хэрэгтэй.Учир нь эгзэг нь таарвал ажиллаж байгаа банкнаасаа хулгай хийхээс буцахгүй хүн бн.

    Хэргийн эзнийг бол сайн хүн бн.шударага хүн бн.Зөв юм хийж гэж магтваас зохилтой ;):D

    ReplyDelete
  18. Пиршкийд: Кө ер.
    Дэпсүд: Хэзээ цэрэг эр нууцаа задалж байсын.
    Давкад: Намайг тэнэг гэдгийг минь тун эвтэйхэн хэлээд орхижээ. Чамайг дээ...
    Монголхүүд: Мөн, биш, мөн... :P
    Амараа ахад: Тун ч харьцааны асуудалтай үйлчилгээ муутай банк шүү.
    Амгаад: Тэгэж чаддаггүй нь харамсалтай. Одоо болтол харамсал нь арилахгүй буглаад байгаа шүү.
    Баасанжаргалд: Тийм уу? Петр Моррой гэдэг нөхөр чинь Америк байж яахаараа Японруу?
    Гомбоод: Таны үйлдэл мөнөөсөө мөн аж. Даанч царай муутын туйл байсан тухай нь дээр хүүрнэсэн шүү.
    Гомбоод: Утгагүй өгүүлбэрийг чинь ойлгохчгүй.
    Нэргүйд: Харамсаж байгааг минь сайн мэдэж байгаа ажээ. Тэгээд л тэнэг гээд байгаа хэрэг шүү дээ.
    Жаргалд: Таны зөв өө. Гэхдээ чадаагүй учраас тэнэг маанагаараа дуудаад байгаа хэрэг шүү дээ.
    Жавхланд: Хүн бүр янз янз л хариултыг болгоож байна даа.
    Чепакд: Дотор орсон шиг сээгий үлдээсэн байх шив дээ.
    Болдбаярт: Их ч барьсан үмхий бага ч барьсан үмхий гэдэг шиг мөнгөний их бага нь хамаагүй үйлдэл нь л чухал юм шүү дээ.
    Мугуй дүрсэд: Үйлдэл нь шударга бус учраас хүн тэгэж хулмалзах нь аргагүй.
    Нэргүйд: Өрөнд орж зовох нь ч гол нь биш байсан биз. Гол нь үйлдэл л эмгүй байгаам л даа.
    Нэргүйд: Дотор байдаг чөтгөр бурхан хоёрын тухай хөндсиймаа хэ хэ. Магтаалыг хүлээж авлаа.

    ReplyDelete
  19. Хэхэхэ би кассчин шиг хоёр удаа алдаа хийсэн бн.Эхнийх нь "дотор хүн" гэcнийг анзаараагүй дараагийнх нь танихгүй хүнийхээ тухай хүмүүс " хэдэн муу уудаг найзуудыгаа хамт суучих боломжтой байсан шүү дээ!!" гэж яриaд бхгүй гэдгийг санасангүй.Aзаар нэргүй сээгий үлдээсэн нь сайн болж .Тэгээгүй бол хүмүүст танигдаад нүд болох байлаа гэж хахахахахахаха

    ReplyDelete
  20. Нэргүйд: Хэ хэ тийм юм байх байх. Хайнга уншиж болохгүй юм байна гэж сайн сургамж авсан байна. Дараа уншихдаа үсэг болгоныг нягтлан уншиж байгаагаар нүдэнд харагдаж байна шүү тэ. Блогоор минь зочлон хуруугаа чилээн сэтгэгдэл бичсэнд тань талархлаа.

    ReplyDelete
  21. hehe nudend haragdtal bichjee huurhii teller. Unuudur bas nadad bankind asuudal garaad, 200$ hadgalamjindaa hiih gesen chin nuglaraad huuchirsan bna geed 10%-iin shimtgel avna geheer ni za yahav dee nuglaraad huuchirsan ni unen l yum chin geed za gesen chin, orlogiin huudas deer gariin usegee zur daa geheer ni zurah getel 180$ gechihsen, horomhon zuur 20$-iig maani avah gej bn lee shde, yoo zugeer boliyo l gesen. manaihan neeree dollar l geheer gar zusem tsoo shine baih yostoi yum shig bodohiin, getel mongol devsgert maani huurhii barag baga tootuud ni hog deer l uragdaad hevtej bhiin. olon hunii gar damjaad guilgeend bgaa l yum chin edlegdej huuchralgyi yahav dee, tegj heleed ch ter teller lav oilgoogui ee, ene bas tenegtel bgaa beeez

    ReplyDelete
  22. энд 3 зүйл мэдрэгдэж байна шүү дээ хүмүүсээ
    1.залуугийн шуларга сэтгэл
    2.хүүхэн гээд байгаа авгай нь өнөөгийн нийгмийг харуулж байна
    6.ХААН БАНК-ны ёс суртахуунгуй хүнтэй зүй бусаар харьцдаг
    1 шударга банк шударга захиралтай ард олны төлөө гэсэн сэтгэлтэй банк байгуулагдвал гадны орон луу бидний жижиг зах зээлээс олсон мөнгө гадныханд ерөнхийдөө орохгүй зогсолтгүй эргэлт хөрөнгөтэй байсан сан бол (13 настай Б.Сайханбилэг)

    ReplyDelete