Wednesday, March 25, 2009

Киноноос төрсөн бодрол...

Америк кино гоё шүү. Тэр тусмаа томчуудын тоглосон кино бол бүр ч мундаг. TriStar компани Ronald Bass-ын зохиолыг, PJ Hogan найруулагчаар найруулуулж гол дүрүүддээ Жулиэний дүрд Julia Roberts, Майклын дүрд Dermot Mulroney, Кимигийн дүрд Cameron Diaz нарын тоглосон "My Best Friends Wedding" инээдмийн уран сайхны кино 1997 онд нилээд шуугиантайгаар нээлт хийж чамгүй ашиг олж байсан киног дахин нэг үзэж таашаал авлаа. Сайн киног хүн хичнээн үзсэн ч уйддаггүй байх.

Киноны гол утга санаа нь Жулиэний хайртай, хамгийн сайн найз залуу Майкл, Кими хэмээх үзэсгэлэнт бүсгүйтэй гэрлэхээр шийдэж байгаа юм. Хайр сэтгэлээ зөнгөөр нь тавиад туучихгүйгээр шийдэж тэмцсэн Жулиэн хоёр биедээ тэмүүлэх хайрын сэтгэлд аргагүйн эрхэнд дийлдэж элдэв эвгүй хөгжилтэй байдалд орж байгааг үзүүлдэг.

Ерөнхийдээ хөнгөн инээдмийн хөөрхөн кино боловч сэтгэл зүйн хувьд бодууштай нилээд чухал асуудал хөндөж чадсан хэсгүүдтэй. Жулиэний явуулгууд бүтэлгүйтэхдээ бусдад томхон эрсдэл авчирч баларч байгаа хэсэг байдаг. Сүүлийн дайралт болгож хайртай залуу Майклыгаа үнсэж байгаад Кимид харагдах бөгөөд гомдсон Кими зугтаж араас нь Майкл түүний араас Жулиэн хөөцөлдсөөр метроны буудалд очих үе зохиолын өрнөлийн дээд цэг.

Хайртай бүсгүйгээ олох боломжгүй болсон Майкл хүлээлгийн урт сандал дээр бодол болон суухыг олж харсан Жулиэн очиж уучлалт гуйхдаа өөрийгээ буруутган элдэвээр хэлэн зүхлээ. Майкл үзэн ядсан янзтайгаар "Тийм ээ чи бол муу муухайн дээд!!! Гэхдээ намайг хайрласан энэ их сэтгэлд чинь баярлалаа" гэсэн үг хэлэхдээ харц нь зөөлөрчихөж байх юм.

Бидний амьдралд яг ийм биш ч гэсэн үүнтэй жишигдэхүйц үйл явдал тохиолдох нь олонтаа. Харин бидний амьдралд Майклын хэлсэн шиг ямар нэгэн таагүй явдалын сайн талыг олж харан сэтгэж хариу үйлдэл үзүүлэхээсээ өмнө үгийн муухай, үйлдлийн бузраар нэг нэгнээ сэвтүүлэх явдал элбэг байх юм. Түргэдээд байдаг юм болов уу?

14 comments:

  1. Хэдийгээр кинонууд хүний бичсэн зохиол, найруулагчийн тавьсан сужъет боловч ихэвчлэн амьдралаас л урган гарсан зүйлс байдаг. Тйимээс киноноос суралцах, сургамж ухаарал авах гэх мэт олон сайн зүйл байна даа. Нээрээ л ам алдвал барьж болдоггүй. Харин хэн нэгэнд сэтгэлээсээ хэлсэн сайхан үг цаг хугацаа өнгөрөх тусам л улам гялалзаж үнэ цэнэ ордог шүү дээ.

    ReplyDelete
  2. Андын үг үнэн ажгуу. Сэтгэлээсээ хандсан сайхан үг ч дангаараа биш сэтгэлийн хольц ихтэй бүх зүйлд таны хэлсэн шиг удах тусмаа гялалздаг мөн чанар орчихсон байдаг байх.

    ReplyDelete
  3. тэр яахуу түрүүний банкны хүүхэнтэй танилцсиймуу даа чи тэгээд

    ReplyDelete
  4. Америк кино гоё гоё.

    ReplyDelete
  5. ene neeree goy kino sht. bas nogoo nadaa pride and prejudice geed kino eemar goy sanagdaad bdiin... 2005 onii shlideg kino bolson. lag tiim ariun hariin tuhai hahaha.

    ReplyDelete
  6. Сэтгэлээсээ хандсан ганц үйлдэлд, 1000 сайныг дагуулдаг байх оо.

    ReplyDelete
  7. Yag unen shd. Enen deer l argagui setgelgeenii yalgaa haragdaad bdag bhgui yu. Iimerhuu kinonuudyg uzeh buhendee nehh goyo medremj avaad setgel tselmeed irdiin shd. Aimaar fanaat kinonuud n hurtel nehh huurhun gegelgen, bas emh tsegtsetei huvi hunii dotood chanaryg gargachihdag yum. Haaya ch americ kino uzeed suuchih ue bdiin shuu.

    ReplyDelete
  8. Нээрээ ч тийм байдлаас эерэг талыг нь харж бие сэтгэл, үйлдээ захирч чадна гэдэг гайхалтай чанар шүү. Би ч уурлаад гүйтэлээ уддаг харин нэг уурлуул буулгаад, тараагаад тавьж ч мэдэх л нөхөр. Сайн сайхан хүмүүсээс, сайн сайхан чанарыг нь сурчих юмсан.

    ReplyDelete
  9. Zaraa guin bodol deer ooriin bodliig nemerlehed
    sorgiig eyergeer olj harah neg oor, olj harsnaa evteihen ilerhiilj gargah neg oor. Zarim humuus dotroo zovoor boddog ch zoruud zangaasaa bolj esregeer ni ilerhiilj gargadag ni ch bdag shdee. Gehdee l etssiin etsest yamraar ch bodson bai buruugaar ilerhiilj gargaval teged zovoor bodshoni ach garahgu gedeg gargalgaand hurev.
    Harin bi magadgu nohtsol bdlaas shaltgaalaad zovoor bodsonoo ooroor ilerhiilj gargadag ch bj magadgu um gej genet bodovdov...

    Uul ni bi oor blog unsgdag/comment boldog ch gesen ooriin chini blog l ih serious um bodogduulaad ... bichuuleed bhiin.

    Neg bodliin ayataihan tarhinii dasgal ch umuu.

    Yamar ch baisan unshih durtai geed helchuul yadiin boloo. Tertee tergu olon hunees iim ug sonsood surtsan hund iluudeh boluu. Yamartai ch dalaid dusal nemer.

    Ujingoo

    ReplyDelete
  10. Үжингоогийн санаатай ижил сэтгэж байна. Юм болгон олон талтай.

    ReplyDelete
  11. миний бичсэн коментыг яачаад байгаам дээ чи..

    ReplyDelete
  12. Eregtei humuus iimerhuu kinond neeh durtai gej bodoj bailaa.

    ReplyDelete
  13. Хамаагүй юм бичээдэхье. Someone's trash can be another one's treasure энэ чинь өөрийг чинь өөдрөг үзэлтэн гэж харуулжийн шүү

    ReplyDelete
  14. миний хамгийн дуртай кино.. хамгийн өрөвдмөөр эмэгтэй хүний тэр нэгэн занг бүүр нилээдгүй сайн гаргасан ёстой хөөрхөн кино тээ..

    тэр хүний зан араншингийн талаар юм бодож байгаагүй ээ. зүгээр л хэд үзсэн ч гэсэн жулионыг өрөвдсөөр л байгаал дуусдаг зино... дуу муу нь ёстой хөөрхөн..

    тэр сүүлд Руберт эвэрэт гараад ирсэн ч гэсэн сэтгэл ханадаггүй ш дээ.. майкаль л хэрэгтэй байсын гэж бодогдоод..

    ReplyDelete