Wednesday, April 8, 2009

Өнгөц дүгнэлт буюу бушуу туулай борвиндоо


Бидний талархан хүртдэг Кока Кола ундааны бортогон дээр "Энэ саванд Кока Кола ундаанаас өөр шингэн хийхийг хориглоно" гэж үг байдаг. Ийм үг тавих болсоны шалтгааныг би яг сайн мэдэхгүй ч таамаглалаар бол Кока Кола ундаатай ижил өнгөтэй химийн бодис хийгээд түүнийг нь хэн нэгэн хүртэж асуудал үүссэн байж болох талтай. Бизнесийн ертөнц их эмзэг байдаг тул нэгдүгээрт Кока Колагийнхан өөрсөдийн арьсийг хамгаалах гэж, хоёрдугаарт брэндээ хамгаалах гэж, гутгаарт хэрэглэгчидээ осол эндэгдлээс хамгаалах зорилготой, дөтгөөрт бизнесийн ёс зүйн шаардлагаар энэхүү үгийг хэрэглэсэн байж таараа. Халуунд халууцаж яваа хүн энд тэнд тавьсан колаг харсан л бол шууд барьж аваад залгилахгүй өнгөрнө гэж бараг байхгүй. Олонд танигдсан бүтээгдэхүүний мундаг чанар мөн бөгөөд түүнийгээ дагаад эрсдэл бас өндөр болчихож байгаа хэрэг.

Миний нэг найз хөдөө орчуулганд явдаг байсан юм. Мань хүн архийг нилээн хангалттай зооглочихдог. Хөдөө явж байгаа хүмүүс зам хурдлуулах нэрийдлээр сархад зооглох нь хэвийн үзэгдэл. Нэгэн удаа замаа хурдлуулан согтуу унтаж явсан найз ам нь хув хуурай болоход ангаж үхэх шахсан амьтан сэржээ. Ам норгочих юм эргэн тойрондоо хайхад гайхал Кока Кола нилээд уугаад буцааж тагласан байдалтай харагдав. Хатаж үхэх шахсан амьтан цангаагаа тайлахаар хэд хэд балгаад ундаа биш шал өөр амт амтагджээ. Энэ бол тоормосны шингэн уусан түүх. Машинаа тэр дор нь зогсоож эргэж гаргахаар нилээд бөөлжсөн боловч бүгдийг гаргана гэж байхгүй нэгэнт оройтсон байсан юм.

Үүнтэй төстэй өөр нэгэн түүх.
Эмээ маань бараг 4, 5 наснаасаа тамхи татсан гэдэг юм. Аав маань ч бас тамхичин. Мань хоёр нийлээд утаан манан дунд ээжид загнуулаад сууж байх байдал их элбэг харагддаг байлаа. Архаг тамхичин хүн болгонд байдаг нэг төстэй шинж бол бүгшүүлэн ханиалгаж цэр нус ялгаруулах нь энгийн хүнээс хэд дахин илүү байдаг. Эмээ маань олон жил тамхи татаж архаг тамхичдын эгнээнд орсон гэдэг нь цэр нус нь дийлдэхгүйгээс харагдана. Бараг л таарсан болгондоо нөгөөх ялгаруулсан юмаа хаяж байдаг байлаа. Татаж дууссан тамхи, шүдэнзний хайрцаг гэх мэт. Аав нэгэн удаа ширээн доор унасан байсан шүдэнзийг авч тамхиа асаахаар шийдээд нэгэн мартагдашгүй үйл явдалын хохирогч болсон юм.

Юу хэлэх гээд баахан янз бүрийн түүх яриад байна гэхээр, нэгдүгээрт ямарваа нэг үйлдэл хийхдээ бусдыг хохироох юм хийчихэж байгаа эсэхээ сайтар нягталж байх, хоёрдугаарт болгоомж санамсаргүй харалган хандаж өнгөц дүгнэснээс улбаатай таагүй явдлын хохирогч болуузай гэх гээд л будилаад байгаа хэрэг.

21 comments:

  1. зун, халуун гэж жигтэйхэн, гэтэл нүдний буланд кола харагдах нь тэр (витафит-н кола гэж байдаг байсан даа) бөөн баяр шүүрч аваад залгилтал нэг л бишээ... шингэлцэн будаг уух ч бас л валиар хог байналээ шүү амнаас салахгүй

    ReplyDelete
  2. Хаха гашуун түүхүүд байна даа кк

    ReplyDelete
  3. Алимны жүүс ний саванд хийсэн бензин уугаад бөөлжиж байлаа. Бензин яджийхад шингэхэн алимны жүүс шиг харагдна.

    ReplyDelete
  4. Би бас иод балгаж байсан. Юмны амт мэдэхээ байчихсан. Ингээд өнгөрлөө, хүн мэдэхгүй юм даа гэж бодож байж билээ./тахир дутууг/ Харин азаар сэргэсэн шүү.

    ReplyDelete
  5. Амгаа сайн жаал. Үгнээс ердөө гардаггүй :D
    Анимэгийн амнаас будаг шингэлэгч үнэртээд байдаг ийм учиртайм байжээ.
    Өнөржаргал минь амьдрал дүүрэн түүх байдаг тиймээ?
    Ээмдааблю зүгээрөө зүгээр.
    Ундрака балгангуутаа чүдэнз асаагаад тургихгүй яасын циркчин шиг. Ямар ч эвгүй байдлыг өөрт ашигтайгаар урвуулж болдогшт айн?

    ReplyDelete
  6. Арсун ах минь биднуус идэж уухаасаа ганц болхымдаа тэ?

    ReplyDelete
  7. Нэг нөхөр элсэн чихэр хайгаад олдоггүй бүх сав суулгаа онгичлоо гэнэ. Тэгээд авгайгаасаа асуув:
    -Хөгшөөн, элсэн чихэр хаана байна аа?
    -Чи гэж дүүрчихсэн амьтан. Ерөөсөө юм олохгүй шүү. Жорлонгийн арын тавиур дээр, давс гээд биччихсэн, кофений лаазанд байгаа.

    гэдэг онигоог санагдуулчихлаа

    ReplyDelete
  8. Аав чинь шүдэнз зуртал хайцганд агуулагдаж байсан нунжгай ногоон зүйл тал бүр цацарч чиний дух нтр дээр очоод наалдцан бсн бх даа хахахахаха

    ReplyDelete
  9. Ха ха... Амарсайхан ах лаг онигоо тааруулсан.
    Нэргүй чи буруу ойлгож. Шүдэнз зурахаасаа өмнө шүдэнзээ уудалж авна биздээ? Би буруу ойлгуулчиж уу?

    ReplyDelete
  10. Аав нэгэн удаа ширээн доор унасан байсан шүдэнзийг авч тамхиа асаахаар шийдээд нэгэн мартагдашгүй үйл явдалын хохирогч болсон юм.

    гэхээр олон янз ойлгож болхоор бн.

    ReplyDelete
  11. багануурт өнгөрсөн жил хэсэг улс спирт гэж андуураад хор найруулаад, баахан улс архи гэж андуураад, бас баахан улс эх оронч хүн ардыхаа төлөө зүьтгэпдэг хүмүүс болж андуураад бөөн юм болсон шүү.
    түүнээс биш монголд бөөнөөрөө л биш болохоос өдөрт 4-5-аараа үхэж л байдаг ш дээ. архи гэж хор юм даа.
    тамхи гэж там юм даа.
    тамхичдыг гашраах сайн арга бол тамхиар дайлангаа тамхинд нь динамит хийх. 1998 онд манай нэг нөхөр 10-ийн хонхны баяраараа ингэж динамитийн хэргээр 72 цаг аавынд сууж байлаа гэж. уул нь нүдрүү орчихгүй бол сайн арга байгаам даа.

    ReplyDelete
  12. aav chin yasan be? Busdad surgamj bolog l dee.

    ReplyDelete
  13. Хуруугаа чүдэнзний хайрцаганд л дүрэхгүй юу. Өөр яв л гэж.

    ReplyDelete
  14. xaxa sonsjiimaar oijimar story-m bn, neg hun hezee ch bilee Chi idej ymnaas bolj neg uhii shu gej heljiisan, ireeduidee anhaarch yvahaas lol

    ReplyDelete
  15. Би оюутан байхдаа сангийн аж ахуйн үтрэм дээр үхтлээ ажиллаад цангаж үхэх гэсэн амьтан байрандаа орж ирээд данхтай хүйтэн цай шүүрч аваад нэг балгатал... салярк балгасан байлаа. Бүх л шөнөжингөө бөөлжиж огиж хонож билээ. Дээрээс нь архи сайн байдгийн гэхээр нь уусан чинь бүр болиож билээ.

    ReplyDelete
  16. яг нэг иймэрхүү байдлаар Вакусын шилэнд хийсэн ацтон ууж билээ...

    ReplyDelete
  17. хэхэ.. харин тэгцэн л байдаг юм билээ.. би болохоороо юм хум андуурагдах вий гэж биш өөр талаас нь бодоод байсан ш дээ ахиж ашиглах талаас нь..

    ReplyDelete
  18. Хүнээс дам сонссон юм.
    Нэг нөхөр баасны шинжилгээ өгөх гээд пенициллиний шилэнд хийцэн явсныг нь автобусанд халаасны хулгайч авчихсан гэсэн.

    ReplyDelete
  19. хамт явсан хүү ардхан талд дуу алдаа л тургиа явчxаар нь харсан чинь хүний машинаас цэвэр ус авчлаа гэж бодоод цэвэр усны савтай ацетон балгацан байж билээ.

    ReplyDelete