Thursday, April 30, 2009

Тамхиа гомдоосон Зараа

Сөгнөгөр хэмээх буйдхан нутагт сондгойхон ганц бөмбөгөр цагаан гэр зундаа өвөлдөө тэндээ. Бөмбөгөр цагаан гэрт бичгийн машин болхидуухан хаа нэг цохих дуунаас өөр чимээ бараг үгүй. Бичгийн машин тог тогхийлгэх өвгөн зохиолчийн амандаа зуух гаанснаас гарах шингэн цэнхэр утаа, үе үе амнаас нь олгойдох өтгөн цагаан утаа заримдаа бараг л буурал толгойных нь үснээс үл ялгарч харагдах агаад агаарт удаанаар дэгдэхдээ үс нь ургаад байгаа мэт суунаглахдаа элдэв хэлбэрт хувирах нь нам гүмхэн гэрт тун сонихон. Ам дүүртэл сорсон утаагаа цээж дүүргэн уушиглаад, хамар амаараа багтааж ядан гаргах нь нэн сүртэй харагдах утаа нь тэгэсхийгээд ханын толгойн өндөрт тогтон нойрмоглох нь гадаахь нам гүмтэйгээ сүрхий зохилдсон санагдах бөгөөд угалзран мушгирах утаанд хаа нэг хуцах нохой саад хийх бүтэлгүй оролдлого хийгээд байх шиг. Бяцхан Зараа хүү гэрт суунаглах утааг харж мөн ч олон удаа давсанд яваа биз. Анх тамхитай танилцаж байсан түүх минь энэ.

Амралтын газраар хоёр найзын хамт "зугаалж"явахдаа өтгөн ургасан халгайн бутанд шигдсэн арван төгрөг байхыг олж бөөн баяр болов. Агент орж гурван төгрөгний "Беломор Канал" хэмээх "пүүшиг" гурвыг авч үлдсэн мөнгөнд нь нэг толгой шүдэнз авлаа... Эмээ өвөөгийнхөө нүднээс далдхан үхрийн сараандаа булагнан авсан тамхиараа "тоглож" эхэллээ. Аргалын утаанд ч удаахан зогсож үзээгүй сахилгагүй толгойнууд нэг нэг хайрцаг пүүшигийг уушиглаж татаагүй ч ухаанаа балартуулж дөнгөжээ. Тэнгэр газар эргэлдээд дэлхий арай хурдан эргээд ч байх шиг. Сүүлдээ пянгаа даалгүй газарт унав. Хүн ирж яваа чимээ гарахад нүдээ нээвэл эмээ маань майжиганаад надруу гүйж яваа харагдлаа. Босч зугтаах тэнхээ байсангүй. Баригдлаа. Бургасдууллаа... Тамхи намайг даажигнаж өөрийгээ гүйцэд таниулж байсан түүх энэ.

Тэр цагаас хойш оюутан том эр болтлоо татаагүйээ...Шилжилтийн нас гэж балай юмыг тойрч гарах боломжгүй тул дайрав. Хоолой ам нь бас шилжих гээд байсымуу зайлуул юм хум ярих үед нэг бүдүүн аав хоолойгоор дугараад л нэг болохоор нарийхан банди хоолойгоор солонгороод л байсан үе юм даг. Муухай солонгорсон хоолойгоор яриад байх ямар олиг байхав. Юм ярих тун ч дургүй болж байж билээ. Тэрнээс хойш юм ярих дургүй болчихсон байхаа. За тэр ч яахав.
Оюутан болоод том болчихсон хүн чинь күүл харагдчих санаатай олигтойхон уушиглачихаж чадахгүй байж "BT" гэгч Болгар тамхи асаан гангарч саранд хуцав. Энэ цагаас хойш хэн хэнийгээ нэг ч өдөр хаялгүй 17 жил болсон байх юм. Хэ цаг хугацаа гэж...

Тамхичин болсноос хойш миний хувьд ам хатаж ангадаг, хэл өнгөртдөг, танан цагаан шүд маань шарлаж өнгөртөж, юмыг мартахыг харин ч нэг үзүүлж чадаж байна, за тэгээл хуцуулж ханиалгана, цаашилбал мэнгэртэж цэр нустайгаа холилдох байлгүй гэх мэт тоолж баршгүй өөрчлөлтүүд орчихсон байх юм. Бүгд л нөгөө хамын маань сайн нөлөө.

Хийх юмгүй хүн юугаараа оролдоно гэдэг билээ? Зав зай ихтэй хийх юмгүй сууж байхаар тамхинаас гарч тоглодог юм билүү? гэж бодоод нөгөөхийгөө хаяж гомдоолоо.
Эхний хоёр өдөр бол аймшигтай... Арга ч үгүй биз. Болзолт рефлекс, өөрөөр хэлбэл дон болчихсон байсан тул нэгдүгээрт хороо үгүйлж хоёрдугаарт үйлдэлээ үгүйлж амьдын тамд унав. "Ганцханыг татчихаад л болъё!" гэх бодол бүхэл бүтэн хоёр өдрийн туршид толгойноос нэг ч хором салахгүй зовоож байлаа. Никотиноо үгүйлж нөгөө муу мартамхай тархи маань бас эргэж хөрвөж дайвалзуулж эсэргүүцэл үзүүлж ч байх шиг.
Энэ үед ганцхан "Өөрийгээ ялж чадах уу? аль эсхүүл иймхэн юм ч чадахгүй сул дорой амьтан уу?" бодлоор өөртөө тушаал өгч гүрийж байлаа. Татах оролдлогоо цуцлах тоолондоо өөрийгөө сайшааж урамшуулж байлаа. Нээх сүртэй бичээд байна уу даа? Надад бол аймаар л тэвчээр байлаа. Ах дүү амраг садангаасаа салахаас ч илүү хүнд байсан гэж батлаж ч чадахаар чармайлт гаргаж гүрийсэн. Эхний хоёр өдрийг давчихвал өнөөх дон чинь өөрөө туйлдаж эхэлдэг бололтой юм.
Дээр нь нэмээд өөрийгээ басамжилж эргэн тойрныхондоо "Тамхи таталгүй тэд хоног", "Тамхинаас гарчихлаа" гэх мэт сурталчилж байна. Татаж байхыг минь нөгөө хүмүүс маань харвал юу гэх нь тодорхой биздээ? Дараа нь өөрийгээ туршиж аль болох тамхи татчихаж болзошгүй газруудад очиж өөрийгээ сорьж байлаа. Сорилоо давмагцаа өөртэйгээ сайхан урамтайгаар ярилцаж урам өгнө. За нэг иймэрхүү. Ингээд намайг байнга хорлож тусалж байсан тамхиа гомдоон эргэж харахгүйгээр хаяж байна. Өнөөдөр тамхигүй 12 дахь өдөр маань болж. Гэхдээ ганц сорвол сорчихмоор л байна.

40 comments:

  1. xexe, shiruun tulaan boljaam bna. Barigdlaa and Burgasduullaa gej, ali gazriiin Uuguuliim boldo. Neg asuult: ooriinh tani derged odoo Burgasdah hun bgaa yu?, bhkui bol zahialgaar hiij uilchilne sho kkkk :P

    BK-iig chini Haraagui udsan bnshd,xaxa... Hovriin ym gargaad tavichij :P

    ReplyDelete
  2. Сөгнөгөр гэж бичээд байхад даа. Дутуу гуцуу уншаад байдгийн хар гай байхгүй юу. Эмээ минь амьд байсан бол сайхан бургасдуулмаар л байна. Сэтгэл сэргээд ирдийн гсн:P

    ReplyDelete
  3. аймаар удаж байгаан байна. амжилт

    ReplyDelete
  4. хаяах л хэрэгтэй, санааны юм гэсэн,

    ReplyDelete
  5. fraeulein-д: Хэ ямар гэцүү нэр вэ? Удаж шалиагүй байнаа. Баярлалаа хэ хэ...
    Ариукад: Санааны гэхээс бас өөр юм байнаа.

    ReplyDelete
  6. За тэгээд дахиад хэд хоносон чинь арзайтал татаад суужийв.
    Тамхинаас гарах шиг сайхан юм хаа байхав,ккк

    ReplyDelete
  7. Ариун амьсгал
    Анхилуун үнэртэй
    Танан шүдтэй
    Тамхийг ялагч Зараа болоорой гэж ерөөе ээ.

    ReplyDelete
  8. жирэмсэн болоо юу, тамхинаас гараад байхыг бодоход

    ReplyDelete
  9. гү...-ээрээ алдаршсан монгол еркийлөгч... одоо пиаваа хаячуул ингэж хэлэгдкүүлайхдоо

    ReplyDelete
  10. mundag zaraa bna, amjilt, ahij tataj tenegtev dee

    ReplyDelete
  11. Amjilt huseye. 12 honog gedeg bagagui hugacaa. Buuj ogch bolohgui shuu!!!!

    ReplyDelete
  12. Амжилт хүсье. чи чаднаа.

    ReplyDelete
  13. Amjilt husie. chi zaaval garaarai. Sonirhuulahad manai naiz huuhen tamhinaas garahaar shiideed odort tatddag 1 hairtsag tamhiniihaa mongiig gahaindaa hiij tsugluulaad ter mongooroo oortoo 1 zurgiin apparat avsan. Tuundee uram orson naiz maani odoo tamhinaas bur musun garsan. Hun uuriiguu udirdaj chadval yalnaa.Tamhi bie horduulahaas gadna ediin zasagiin daisan. Amjilt husie. from Korea

    ReplyDelete
  14. Bi unshval dutuuu unshdaggui, Sognogor gej haa bdgiig mededgui, tee..l asuusii? :(

    fraeulein gej "Ms." gsn ug-Zaraa ah :D

    tamhia hay hay l gediii,ugaas shaardlagagui bol or avah chadaltai bol zaaval tegej yah gesii. Hamag horoos tatgalzaad urt naslahgui l bna dag, ali ymiig tegej horidii, tsus gej

    ReplyDelete
  15. Бүр тамхичины түүх биччихсэн байна шд.
    Гарчаад орж балрах вий дээ. Үргэлжлэл бий гэж бичээгүйг бодоход гүрийх л хэрэгтэй байхдаа.

    ReplyDelete
  16. хэхэ гүрийж гүрийж байгаад нэг л өдөр хайрцгийг татвааа ер нь нэг тэгэх гээд байдийм шүү ...

    ReplyDelete
  17. Арзайтлаа татаад сууж байхгүйг хичээнээ Мика.
    Ариун амьсгал гэдэг үнэн юм байна Хүслээ.
    Пиршкий эрэгтэй хүнийг жирэмслүүлээд байгаарай.
    Юки эргүү эргүү юм бичээд байгаарай Адтай авгай минь.
    Нуудгай ойлголоо. Татахгүй.
    Пийкфайндэраа эхний 2 хоног л тэвчээр их шаарддаг юм билээ. Одоо татмаар байгаа ч нэг их үхтлээ хүсээд байхгүй байна.
    Эрка би ч чи ч чадна хэ хэ.
    Эрхэсээ баярлалаа. Өөрийгээ урамшуулах гоё хэлбэр байна. Одооноос эхлээд мөнгөө цуглуулж юм авдаг хэргээ.
    Татака хэ хэ... Сөгнөгөр гэж Батсүмбэрт байдаг амралтын газар. fraeulein гэж хэл хугалчих гэсэн айхтар үг байна шүү. Утга тайлж өгсөн явдалд тань гялайлаа. Ингэхэд би чинь хэн гэдэг нэртэй хүнтэй бичээд байнаа "Татах"аа.
    Гүрийнээ Санаахай.
    Хэ хэ сүүлийн үед эргэж ордын гэсий шүү гэх анхааруулга ихээр дарж байна шүү. Таткуйээ Ундрака.

    ReplyDelete
  18. энүүнийг одоо сэтгэлээр унгаачих л хэрэгэтэй байгаам. Тэгүүл ч сэнгэнтэл татана даа.

    ReplyDelete
  19. Яааанаааа чи эрэгтэй бээсиймүүүү мөнүүүүүүүүүүү

    ReplyDelete
  20. Гомбоо гуай бол сэтгэлээр унахаараа угзарч өгнө биз? Бас нэг сэтгэл шүү юмтай айн?
    Юкид миний эрэгтэй эмэгтэй ямар хамаатай?

    ReplyDelete
  21. xaxax Gump. neer tiimshu, Hamtriii ntr xaxa

    Zaraa, oo zolig gej Batsumberiin patsaamoo. Ert helkuu, Batsumberiin patsaanuud tamhinaas garna gej baidagguimdoo. Bitgii garjeen nuutsaar buland ochij tataadiii!, hun oorooroo l baih saihan bdii shuu huu meen :P......
    kkk TATAH :P

    P.S:(aimaar nick.eeree noloolnoo ntr :P)

    ReplyDelete
  22. Tegej uuriiguu zovooj yaanaa, ikh l bodoj 5 nas horogdono biz.

    ReplyDelete
  23. Амжилт хүсьедэээ.

    ReplyDelete
  24. Нэг сайхан хийх юмгүй үе байдаг даа. Тэр үедээ тамхиа сороод л сороод л сороод л суух сайхан даа. Гүнзгийхэн амьсгалчаад л хэхэ.

    ReplyDelete
  25. Овоо доо. Тамхийг хаячихдаг. Одоо пиаваа хаяна байгаа.

    ReplyDelete
  26. ганган хүний гарын зугаа
    ганцаардсан хүний сэтгэлийн зугаа... гэдэг билүү...

    ай тэгээд сэтгэл санаа гэж хэцүү эд дээ... сэтгэлээр уналаа тамих хажууд чинь инээмсэглээд сууж байна... гүүд лак эни вэе...

    ReplyDelete
  27. Myy zyrshliin bool dahin bitgii bolooroi!!! Harin bool boltson hymyyst yrgeljlyylen yram hairlaarai. Amjilt!!!!!!!!!!!!!!!!!!
    (u make me proud of u, bb.. muah)

    ReplyDelete
  28. За ёстой гашраахаар бичлэг байна даа ккккк
    Араас чинь орно оо... Дараа нь блогтоо БУЛГАН СҮҮЛТЭЙ ЗАРАА ХҮҮ гэсэн бичлэг оруулчихаарай...
    Би ч гэсэн гарлаа. Сайн ч юм шиг, муу ч юм шиг найзыгаа орхихгүй бол үнэр танар, хор нөлөө, дүр патиар нь зөндөө их болчихлоо.

    ReplyDelete
  29. Amjilt hysii!soroh gesnii hereggyiee seteglee bariad tessen chini deer baihdaa zaluu!chi MUNDAK yumaa!

    ReplyDelete
  30. ulesson.blogspot.com sonirhood uzeerei.

    ReplyDelete
  31. манйа аав тамхинаас гараал чихэр идээл чихэр идэхээр шүд өвдлөө гээл буцаал тамхиндаа орчиж билээ. хэхэ..

    тэсэж байвал сайн байна.. санхүүгийн том хэмнэлт шүү.. анд мээннн..

    гичээгээд байгаарай..

    ReplyDelete
  32. He he tatdag hun l zovlong ni oilgono doo. Bi ch naa muu hogiig chin sar hayaj uzsen dee. Daraa ni neg saihan shaltag garaad buh zuil budaa he he. Shono zuudlej bgaa da bodvol

    ReplyDelete
  33. Yee gol yumaa martah gej bna, hicheegeerei. Yalna shu. Za za garch tamhillaa, bye gesen ha ha

    ReplyDelete
  34. zaraa 1-r bairand oroh uu? tamhi 1-r bairand oroh uu? Zaraag yalj altan medal avna gedegt naidaj bna.

    ReplyDelete
  35. Валиар муу цус салж өхгүй их л зовоосон доо...

    ReplyDelete
  36. Zaraa tamhia gomdooson sain zaluu gej bodoj baisan, odoo blogoo gomdoosn muu zaluu ge unellee!

    ReplyDelete
  37. Бэлмоор татаад байвал аргагүй шд.
    Кээнт мээнт татаач

    ReplyDelete
  38. Tamhilah uu hogshoon?

    ReplyDelete
  39. Tamxinaas garax xetcuu, gantcaardaxad saixan xani bolj baigaa yum. Pivo uuxaa bolison chine gedes guzee nimgereed saixan bolson. Tamxia xayna gedeg tom asuudal baina shuu. Tevcheer l yum baina daa. Margaashnaas neg tevcheed uzdeg yum biluu

    ReplyDelete