Зараа ах идэх уухаасаа болж элдэв асуудлуудад орооцолдчих гээд байдаг юм. Тэр үнэн... Чацарганы шүүс ховдоглож явж хордоод үхэх шахав. Хэдэн бичлэг нэмж хэд хоног илүү блог хөтөлчихмөөр, хэрзгэр охиндоо харагдаж баймаар, Хэнтийд очиж Дэлүүн Болдогийг хармаар, хэтэрхий сайхан энэ хорвоотой зууралдмаар байсан болохоор гутлын улаа улайстал эмнэлгээр явлаа.
Эмнэлгүүд маань бас л аймаар байна шүү. Онош мэдэхгүй байж гэдэс л таарвал хага татаж дадлага хийчих гэсэн эмч нар л байх юм. Онош тавьдаг төхөөрөмжгүй, байсан ч оношоо халтар хултарддаг, оношоо тавьсан ч эмчилгээгээ мэддэггүй бие биерүүгээ ангайсан эмч нараар дүүрэн эмнэлгүүд аварга том мангасын ангаахайнуудын үүр шиг санагдлаа.
“Боломжтой” өвчтөнүүдийн зах зээлээ Хужигистанд хэтэвч дүүрэн мөнгөтэй нь үдэж байгаа гол шалтгаан нь энэ бөгөөд, ядарсан мань мэт нь эндээ энэ хэдтэйгээ ажин түжин. Хүзүүндээ чагнуур хэмээх сондор зүүж, “чухал царай”-гаар нүүрээ будсан эмч хэмээх цагаан халаадтан таарвал хажуудахдаа “Зугтаарай!!!” гэж тусламаараа.
За харин мэргэжил нэгтнүүдийг нь шүүмжлэхтэйгээ болгоод тавьчихсан эмч нартаа талархахгүй бол волохгүй. Эмч хүн жаргалын ээж ээ на на на...
Оношоо тодруулах гэж эмнэлэг хөөсний эцэст бас ч гэж муучгүй танил тал таталж байж 2 дахь өдрийнхээ бүрий болохын алдад нэг хувийн эмнэлгийн бараа харлаа. Тамирдаж талимаарсан амьтан ор хараад шууд унаад өгөхийн түүс. Хэсэг хэвтэж амсхийсний дараа эргэн тойрноо ажвал, хэвтэж буй өрөөнд минь 4 ор байрлуулжээ. Намайг ирэхээс өмнө нэг өвгөн хоёр залуу эмчлүүлж байсан бололтой. Өвгөн насаараа хүчний байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан, 70 гаран настай, өндөр шар хүн байх агаад тун чиг хөнгөхөн шингэхэн нөгөө хоёртойгоо тоглоом шоглоом хийж зугаацсан шиг хөгжилтэй хүн юм. Нимгэн шар арьс нь хөгширсөн хүнийх гэдгээ илэрхийлж байсан ч үе үе хөдөлгөөнд орж зангирч тавирч байгаа булчин шөрмөс нь мань өвгөн ануухаан байна гэдгийг өгүүлээд ч байх шиг.
Өвгөн Ху намыг дэмждэгээ бараг л миний нэрийг асуухаасаа өмнө надад ойлгуулсан болохоор нь “Ху Нам” гэж нэр хайрлав. Өвгөн ч түүндээ их дуртай байх шиг... Зөрүүлээд манийг Ардчилсан намын ямрымаа гэсэн бэ?
Нөгөө хоёр нь насаар надтай ойролцоо харагдах залуус өвчин шаналгаа нь нилээд илааршсан янзтай мөн л хөгжилтэй маазарцгаасан хүмүүс байлаа.
Миний ортой толгойгоор нь нийлүүлж тавьсан орны залуу хатгаа туссанаа мэдэхгүй явж байгаад нугасандаа оруулчихсан юм гэнэ. Хэнэггүй байрын залуу хэнэггүйгээсээ болоод бүр хүндрүүлчихсэн байх. Бие муу байсных юм уу юуных юм? Мань эрийн яриа ойлгоход хэцүү их хурдан шулганаж яриад байх шиг.
Хажуугийн оронд хэвтэж байгаа залуу зах дээр сэлбэг зарж хувиараа бизнес хийдэг, уг ажил нь нилээд ашиг өгдөг гэдэг нь хүзүүндээ зүүсэн зузаан шар алтан гинж, бандгар бор хуруунууддаа нэрийг нь мэдэхгүй том улаан шигтгээтэй орц ихтэй алтан бэлзэгс зүүснээс тодорхой харагдах ганган эр байна. 30 нилээд гарсан насны залуусын дунд зонхилох болсон хэзээ язаагүй хагачихнуу гэмээр том гэдэстэй мань эр бодигийн тамирчин өмсдөг дал ил гардаг хар өнгөтэй майк углаад, Америкийн далбаагаар хийсэн шарваар өмд өмссөн байх агаад хүзүүндээ “Мерседес Бенз”-ийн логог шивүүлсэн байх нь юунд донтдогийг нь илэрхийлж байгаа ч нэг л зохимж муутай харагдлаа. За лаагаа иднэ үү луувангаа иднэ үү хэнд хамаатай.
Харагдаж байгаагаасаа хамаагүй өөр даруухан ааш араншин гаргах нь мань хүний талаархи миний бодлыг нэг мөсөн тас цохиж байлаа. Бас л нас тодорхойлохдоо алдаа гаргасаныг минь түүнтэй хөөрөлдөж өнгөрөөсөн хоёр өдөр ойлгууллаа. 40 нилээд гарсан эр байжээ гэж. Түүний хурхиралтыг марташгүй. Сүүлд эмнэлгээсээ гарчихсан хойноо гадуур хувцастайгаа орж ирэхэд нь өмдний бүснийх нь толин дээрхи “Мерседес Бенз”-ийн логон дээр нүд тусч өөлөх юм нэгээр нэмэгдэв.
Зовлон хүмүүсийг их ойртуулж энэрэнгүй болгодог байхаа. Өвдөж ядарсан амьтан дусал хийлгүүлж хэвтэхдээ унтаж анхаарал алдах тохиолдол бүрт нөгөө “ганган бенз”, “Ху Нам” хоёр маань бөндөгнөлдөөд л. Хэдхэн хоногт их л сайн ах дүүс шиг дасцгаачихаад нэг нэгнээ үгүйлээд ч байх шиг.
welcome back :-) be healthy! m.u.a.h
ReplyDeleteДусал залгуулна гэж нэг аюул байх.
ReplyDeleteХайхрамжгүй эмч нарын гайгаар хичнээн амьтас судас руугаа хий гүйлгэж бурханд морилоо бол?
Нэргүйд: Тайнкүү тайнкүү муах... :P
ReplyDeleteЗагасд: Дуслын хувьд бол аюултай. Найдьартай гарт байж байгаад л дусал хийлгэхгүй бол уснаас нь гаргасан загас шиг ангалзаж ч амжихгүй явчдаг юм гэсэн шүү.
Өвдсөний дараа эрүүл нүдээр бүх зүйл өөр харагддаг шүү... Тэгжээнүү, Зараа?
ReplyDeleteТийн шүү. Бүх юм өөр нүдээр харагддаг.
ReplyDeletexaxaxa, za neer ineeh by side, Tamhinaas garsantai Holbootoim bishuu Zaraa ahaa! xexe
ReplyDeleteaygui oirdoo badluck.tai bgaam bnshde. :P
2uulaa tsug yvj hiimoriiin san taviulmaar ym bna daa gej :P
get well soon, fav.weboholic :D
Eruuliig huseed emnelegeer yavaad irjee dee. Eruul enhiig husie.
ReplyDeleteХарин л дээ? Тамхийг хамаагүй хаяж болдгүйм биш байгаа? Татчий тэ? Хамт явж сан ман тавиулуул болышт.
ReplyDeleteБүсгүй мээн эмлэг бас их хэрэгтэй эд шүү.
Түгжрэл хэмээх өвчин туссан тул Түгжил хэмээн нэрийдсүү
ReplyDeleteАтаман сайн уу?
ReplyDeleteТаг чиг байсан эмнэлэгт хэвтэж хөөрхөн агаа нараар асруулаад завгүй байсан юм биз дээ, тэгээд эмнэлэгт байгаагаа хэлэхгүй яаасын Ижийд хэлжийгаад эргүүлэх байсан ш д.
Гэснээс дусал залгуулах чинь тийм аймаар хэрэг үү? намайг эмнэлэгт хэвтэж байхад сувилагч аниа дуслаа залгачаал алга болчино дуусах үед нь өрөөний хэн нэгэн явж дуудна, зарим үед өрөөний хэн нэг нь салгачихдаг байсан ш д. Ёоох одоо бодсон чинь аймаар санагчихлаа, яаж загас шиг ангалзчаагүйм бурхан минь гэж.
бэл муутай мань мэт ч эмнэлэг зүглэхээргүй болсон байхөө
ReplyDeleteУуж идэхээс нэг болий шүү маниус
ReplyDeleteЭэ та минь өвдөж хавдахааргүй л цоглог харагддагсан даа. Ходоодыг ихээр баясгаснаас болоо юу?
ReplyDeleteэнд тэнд л өвдсөн хүмүүс байхын блогоор хэссэн чинь хэхэ.
Би бас энд хэвтсэн эмнэлэгийн сонин хачин бичьюу гэж байлаа.
Гэдсээ хагалуулаад аз жаргалтай байна гэх нь хаашаа юм. Яаж монголд биш энд ирээд гэдэс гүзээгээ хагалуулваа гэж баярлаад байгаа ш дээ хэхэ.
Эндэхийн үйлчилгээ үнэхээр ёстой сайн юм билээ. Унаж тусаж нүд аниатай ирээд яах ийхийн зуургүй л бүх төрлийн шинжилгээ оношилгоо хийгээд .... Харин маний онош тодрохгүй байна гэж эмч нь шилээ маажаад ... Гэхдээ эцсийн эцэст их сайн эмчилгээ хийлгэж авсан шүү. Гэдсэндээ 3-ын 3 нөхөөстэй гэхэд тоо нь их боловч ёстой жижигхэээн .... хэхэ
Хэрэв Монголд бүх төрлийн шинжилгээ өгөх байсан бол гэж бодохоор аймаар тэгээд хэрэв шинжилгээ хийлгээд ч онош тодрохгүй бол манайхан нэрлэхсэн нэрэндээ шаал худлаа онош хэлээд эмчлэх байсан болов уу гэж бодоод байгаа ...
Өвдсөн нь азтай шүү Хүн эрүүл байхын боддог байхад энд ирээд өвдчихлөө гээд баярладаг над шиг усан толгой байдаг болов уу гэж ...
Заа тэр дусал хийлгэхийн тухайд 4 өдөр тасралтгүй дусалтай хэвтэх чинь ёстой АЙМААААР юм байна лээ дээ.
Өөөө мартаснаас БИЕЭ САЙН БОДООРОЙ
ReplyDeleteХахаха.
ReplyDeleteПарррррррррр гээ л хав хар юм доошоо....
Эмнэлэг гэдэг чинь эмнүүлдэг газар биш. Эмsaleддэг газар болсон. Буруу оношилдог эмч нараас болж өнгөрсөн жилийн хавар зовж байсан минь санаанд орлоо.
ReplyDeleteхаха.. хурхирдагыг нь бас санадаг гэнэ үү.. энэ бүүр хэхэ..
ReplyDeleteгэснээс бие нь гайгүй юу.. тэгээд одоо
Haha boli boli. Bitii yum id uu. Hed honog ch gesen aldrai nylzrai dvv nartaa ineed beleglej yawaha bod doo.
ReplyDeleteДахиад түгжирч болохгүй шүү хө. Биеээ бодож байгаарай айн.
ReplyDeleteХэээ, муу анд мэн "Аяндаа мэнд явчих" шахсан байшдээ. За хэд хоног сайхан эмчлүүлээд эрвэлзээд босоод ирэхийн байгааз дээ. Хамгийн гол нь эрүүл мэнд, дараа нь сахилга бат шүү
ReplyDeleteХөөе Зараа, дараа нь бас сурлага шүү хахахаха
ReplyDeleteИвий ивий :P
ReplyDeleteЕр нь эмч нарын талаар ортой л хэлсэн байна. Олон эмч нараас асуухгүй бол аюултай
ReplyDeleteEruul mendiig l unetei bolgoh heregtei dee.
ReplyDeleteБлогчидоо энэ сайтад орж өөрийн блогт хэрэгтэй нэмэлтүүдийг олж аваарай.
ReplyDeleteБлог хичээл:
ulesson.blogspot.com
http://elbegdorj-fun.blogspot.com
ReplyDelete