Wednesday, July 8, 2009

Би буруу яриад байна уу?

Шинэ ардчилсан ерөнхийлэгчтэй болсоноор нэг хэсэгтээ л магнай тэнийж сэтгэл тайвширсан. Гэхдээ мань эрийг сайн мэдэхгүй ээ зүгээр. Бас нэг луйварчинг сонгочихсон байвал?! Түй түй муу ёр... Харж л байя...

Ерөнхийлэгчийн сонгуульд хамаг анхаарал юугаа тавиад туучихсан байсан нөхдүүд сонгууль дуусахад "Ард түмэн"-тэйгээ хамт сая л нэг амсхийх шиг болов. Ялагдсан коммунистад бялдуучлаад байсан алдартнуудыг одоо бодохоор их л өрөвдөлтэй санагдаад байгаа. Гэрээсээ гараад явахдаа л нэг их хачин царай гаргаал эвгүй байдаг байхдаа? За тэр хүний мууд дурлах ч яахав... Наадам ч айсуй. Хүмүүс налайгаад л...

Дарга нар тайвширч дууссан бололтой "Эх орны хишиг, эрдэнийн хувь" гэх зэрэг асуудлуудаар наадамд ухаанаа тавиад туучихсан ардуудынхаа ар хударгаар их л сүрхий царай эсгэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр загнаад байгаа занаад байгаа нь мэдэгдэхгүй ажил хэрэгчдэж эхлэв. Анхаарал сарнисаныг далимдуулж сэргэлэнтээл айн? Чоно борооноор гэж... Хоёр ашигтай хувилбарын хамгийн ашигтайг нь сонгочихлоо шүү. 35 хувь бла бла гэнээ... 100% юмны 35% авна гэдэг чинь 65%-ыг нь тавиад туунаа гэсэн үг биздээ? Би буруу бодоод байна уу?
Хүн болгонд таардаг шийдвэр байдаггүй ч гэх шиг. Юу гэсэн үг вэ яг? Өөртөө таарсан шийдвэрийг дэмжих нь зүйн хэрэг боловч элэнц өвгөдөө боддоггүй юм аа гэхэд алс ирээдүйгээ зөгнөөд үзээсэй. "Муу новшоо!!! Май чи!!!" гээд цонхыг чинь хагалаад тайван суулгахгүй бол сайхан байх уу?

Ерөнхий сайд нь хүртэл "Эрсдэлийг сааруулахын тулд бид бусад ашигт малтмалаа ашиглаж эргэлтэд оруулах шаардлагатай" гэж аргаа барсан юм ярьж суух юм... Төрийн толгойд ганц ч гэсэн эх орноо гэсэн сэтгэлтэй аавын хүү байхгүй юм гэж үү?

Миний биелэгдэшгүй мөрөөдлөөр бол ашигт малтмалаа байсан байранд нь Чингис хааныхаа хүлээлгэж өгсөн янзаар нь хадгалаад, мөнгө олох өөр олон аргуудаас сонгоод ажил хэрэг явуулах хууль, эрх зүйн орчныг нь бүрдүүлээд өгвөл нөгөө гень сайтай, гадаад хэл гаргууд сурдаг авъяастай Монголчууд подхийтэл амьдраад явчих чадалтай гэдгийг гадаад оронд олон олноороо дүрвэгч элэг нэгтнүүдийн амьдралын жишээнээс харах боломжтой. За бүр болохоо байлаа гэсэн нөхцөлд нөгөө газрын баялагаасаа чимх чимхээр ашиглаж амь тээж болох биз мөн үү?

Одоо оройтоогүй дээрээ "Чингис Хааны сүнсээ сүүпэр сорри!" гэж уучлалт гуйгаад Айванхо Майнуузаа нутагруу нь үлдэн хөөчихвөл нүгэлгүй үлдэнэ гэж бодогдлоо.

За миний л хувьд "Хишиг, Хувь" энэ тэр гэх хулхин дээр ургуулсан цэцэгнээс чинь хүртсэн болж өвөг дээдэс болон хойч үеийнхээ өмнө нүгэл үүрэхгүй.
Аа тийм! "Ард түмэн" гэдэг үгийг шунаг тачаалдаа хүрэх гүүр, муухай нүүрээ хамгаалах бамбай болгон ашиглахаа болиорой.
Ум амгалан болтугай!

14 comments:

  1. Харин ойрд энэ талаар чинь суваг солих бүрд нэг нөхөр яриад суугаад байх юм. Бослого хийнэ энэ тэр гээд байсан.
    Уул нь газар шороогоо хамгаалах нь зөв ч бас зөв зохистой ашиглах нь бас зөв болоод ч байх шиг.
    Улс төрийн тэргүүлэгчидэд мэдээж эх орноо гэсэн ганц хоёр хувийн сэтгэлтэй нөхдүүд байгаа байх гэж найддын байхгүй бол угаасаа ингээд дуусч байгаа байхаа даа. хог гэж.

    ReplyDelete
  2. тэнэг хүнийг тэнгэр ивээдэг гэдэг шиг тэгэсгээд л яваад байдаг заяандаа хэт туйлшрахгүйм сандаа.

    ReplyDelete
  3. Ум амгалан болтугай!

    Өвгөдийн сүнс биднийг ивээг...хэхэ

    ReplyDelete
  4. Yag odoo TB9 deer naad asuudliig chin talaar yariltsaj bui UIX-n negdsen chuulgan shuud garch bna.

    ReplyDelete
  5. zov tsohistoi hergelsen ni deer gej bi huvidaa bodood baidag shd. harin ter huvi, erdene avahgui gedeg sanaag bol demjij baina. orj irsen mongoo heden tiishee huvaaj tsatsaj baihaar boognuuleed neg yum hiisen ni deer baih shuu.

    ReplyDelete
  6. нэгэнт сонгогдсон хүний одоо муулаад ч яах юм билээ. харин сайн ажиллаасай билээ л гэж найдах үлдлээ дээ.

    ReplyDelete
  7. Sanaka-, Javhlan nar shig l zuv zohistoi, gazar ornoo hamgaalaad sergeegeed bayalagaa ashiglaasai l gej bodoj baina.

    Saihan naadaarai.

    ReplyDelete
  8. Õàðààë èäñýí óóë óóðõàé ¿¿íèéã òîéðñîí ÿðèà. ¯íýõýýð çàëõàæ áàéíà. Èíãýæ õýðýëäýýä îëèãòîéõîí øèéäýæ ÷àäê¿ëîë èñòîé ñóïåð ñîîðèéãýýë õàÿõ õýðýãòýé ãýäýãòýé ñàíàë íèéëæèéíºº.

    ReplyDelete
  9. Sex and city үздэг тийм үү? тйимүү ? үнэнээ хүлээ!!!

    ReplyDelete
  10. Дэлгэр зуны нарлаг өдрүүдээр
    Дэнж хотолзуулан сайхан наадаарай!

    ReplyDelete
  11. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  12. This comment has been removed by the author.

    ReplyDelete