Monday, September 7, 2009

Давжаа бананыхаа арьсыг

Үерийн тухай бичлэг оруулаад алга болчихоор элдэв юм бодогдсон уу тэ? "Аман Хуур"-ын Соном өвгөн шиг "Амьсгаатай л вайн..."

Үер, Соном хоёр яах вэ, Зараа ах элдэв өвчин хууч гээд эмлэг домлого хөөж гүйсний эцэст чихрийн шижин гээч өвчнөөс болоод өөдлөхгүй байсан оношоо мэдэж эмчилгээ хийлгэн илааршаад сүрхий сэхэв.

Чихрийн шижин гэдэг өвчин сүүлийн үед ихэд залуужиж байгаа нь суудлын энтэртэйнмэнттай нягт холбоотой гэж мэдлээ. Компьютер, телевизорын хэрэглээгээ ухаалгаар хянаж байхгүй бол энэ өвчин хаалгыг чинь тогших болно л гэж мэдээрэй.

Стресс, хөдөлгөөний дутагдал, архи тамхины зохисгүй хэрэглээ, хоолны дэглэм алдагдах гээд сүүлийн үед залуусын дунд ихэд ажиглагдах болсон ахуйн сөрөг үзэгдлүүдээс үүдэлтэй энэ хорлонтой өвчнийг идэвхитэй хөдөлгөөн, хоолны дэглэм, ухаалаг хэрэглээ, цоглог байдлаар ялж болох тухай эмчийн зөвлөсний дагуу машин унахаа больж, мах өөхөө багасгаж, явган алхаж, ярвайлтыг мартаж, архи тамхийг хаяж авгай хүүхнийг жигшиж гсн :P (сүүлийнх нь худлаа шүү) ихэд дээрдэв.

За тэр ч яахав. Шинжилгээгээ өгөөд сайхан хариу авсандаа гялайж банана хашрааж өөрийгээ шагнахаар жимсний саравч таараасай гэж бодохуй дор бодлыг минь тааж мэдсэн юм шиг булан тойрох төдийд шаргалтан үзэгдлээ.

-Банана хэд үү?
-500...
-Нэгийг!
-Аанхн... Алийг нь авах уу?
-Наад томыг нь авна! (Яасан аятайхан цэвэрхэн том самар вэ?)
-Самар хэд үү?
-400... Авхуу?

Иймэрхүү яриа болж өнгөрсөний эцэст Зараа ах гартаа бананатай хармаандаа самартай алхаж явахдаа анх харсанаасаа илт жижигхэн банана авсанаа анзаарлаа. Шар саравчнаас нэгэнт холдсон тул давжаа бананыхаа арьсыг дурамжхан хуулж хаяад амандаа ганцхан чихэж орхихыг хөндлөнгийн хүн харсан бол Кинг-Конг банана ингэж иддэг байх гэж бодогдохоор байв.

Бананаа бараг бүхлээр нь ууртайхан залгичихаад хармайлсан самраа имрэв. Бас л жижигхэн нь аргагүй самар байх нь хуруу, уруул, шүдэнд илтэд мэдрэгдлээ.

Бодлоо... Би их өсөж том болсон болоод банана ч самар ч давжаа санагдсан байх? Үгүй ээ... Хөгшин хар юм өснө гэж юу байхав. Ийн бодол болох үед өөр нэгэн жимс зардаг саравч таарч энэ дэлхий дээр том том бананууд байдгийг үзүүлэн миний бодолд хариу барив.

Жимсний худалдагч эгч жижкээн амьтан байж! Тэгэж таарлаа... Зальтай амьтан! Тэгээд л самар ч тэр банана ч тэр их том харагдсан байхнээ!!! Энэнээс хойш худалдагчийн биеийн том жижгийг харж байж худалдаа хийж байхаар өөртөө тангараглалаа.

12 comments:

  1. Tegvel Zaraa ah nadaas jims hudaldaj avahgui ni ee.

    ReplyDelete
  2. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх мэтгэлцээнд их гарын улс төрч жижигхэн хэн ч танихгүй нөхөртэй халц үзвэл их гарын нөхрийн рейтинг унаад зогсохгүй, жижиг гарынх нь рейтинг яг тэр хэмжээгээр нэмэгддэг гэдэг. Бананы рейтингийг хэн өсгөөд байна аа?

    ReplyDelete
  3. Гарчигийг нь уншаад шаал өөр юм бодлоо ш дээ :D

    ReplyDelete
  4. нэг хүүхэнSeptember 8, 2009 at 3:53 PM

    зараагын банана самар нь хүртэл жижигхэн

    ReplyDelete
  5. ха ха зараа дээд коомэнтийг устгаваа

    ReplyDelete
  6. би нээрээ энэ бичлэгийг уншаагүйм байна шт. Одоо л уншлаа........

    ReplyDelete
  7. ХАНЖҮРЖ-ийг элэг цэвэрлэхэд ашиглана.
    Элэг цэвэрлэх тухай орууллаа.

    ReplyDelete
  8. Даанч тийм байх аа Үер ус ярьж сэрэмжлүүлчээд алга болцийн энэ хоорондуур танай хаалгыг хэдэн ч удаа татав даа бие илаар болсон бол яамай даа би ч гэсэн цөс гэж юманд нэг хоног дарлуулаад ихээхэн ухаан ороод байгаа

    ReplyDelete
  9. Би лав ганцаараа хэзээ ч гадуур алхаж явахдаа банана идэж чадахгүй ээ хэхэ шаал мангар шдээ хэхэ, гэртээ бол иднэ шүү

    ReplyDelete
  10. хахаха, инээдтэйн ..,

    ReplyDelete
  11. банана идэж байгаа эр хүн нэг өөр харагдана. эмэгтэй хүн бас нэг өөр харагднаа. Жагаагын ганцаараа гадуур алхахдаа банана иддэггүй нь туйлын зөв. хэхэ

    ReplyDelete
  12. Хэхэ бас юм авахдаа худалдагчийг нь харна айн

    ReplyDelete