Орон сууцнуудын орц хонгилыг цэвэрлэн, харуул манааны үүргийг хамтад нь үүрэн СӨХ-ны ажилд тусласныхаа хариуд тэндээ нэг буланд хоног төөрүүлэх булан эзэмших "хүн"-ийг орцны жижүүр гэж нэрлэнэ. Тэд ихэнхидээ амьдралд нухлуулсан, ядуу тарчиг боловч архи дарсанд толгойгоо мэдүүлчихээгүй байх ба нилээд ажилсаг хүмүүс зонхилдог бололтой.
Миний амьдардаг орон сууцны орцонд нэгэн гэр бүл дээр өгүүлсэн жишгээр амьдардаг болов. Ирээд 3 сар ч болоогүй байгаа энэ гэрийн эзэн нь гагнуурчин хийдэг, өдөр бараг үзэгдэхгүй, эхнэр нь орцны жижүүр, өдөржин шал шавартай зууралдаж тонгочдог, бага насны 2 охинтой тухай ээж маань надад "тагнуулын мэдээлэл" хүргэсэн юм.
Ямартаа ч тэднийг ирсэнээс хойш манай орц тун чиг цэвэрхэн байх болсон ба сэтгэл дагасных уу дулаахан ч болсон юм шиг санагдаад сэтгэлд өег.
Орцны жижүүрийн хоёр охины бага нь 3 ой дөнгөж өнгөрч байгаа бололтой, том нь нэгдүгээр ангид сурдаг гэмээр харагдана. Хоёр охин умгар гэртээ багталцахгүй болоод ч тэр үү орцонд тоглож байхтай нь элбэг тааралдана. Саяханы нэгэн орой ажлаа тараад орцруугаа орж явтал дээд давхарт жаахан охин ямар нэгэн юм үсэглэн унших сонсогдлоо. Шатаар өгсөн дээд давхарт гарч хартал нөгөө орцны жижүүрийн хоёр охин орцонд жижигхэн сандал гаргаж ирээд суучихсан, бага нь эгчийхээ мөрийг налчихсан, том нь номоо ихэд хичээнгүй уншиж байхтай таарав. Намайг тэдэнрүү дөхөж очиход надруу огтхон ч сатаарсангүй номоо үргэлжлүүлэн үсэглэсээр... Хажуугаар нь гарах үед номоо ширтсэн чигээр хөлөө татаж надад зам тавьж өгөв. Тэдний хажуугаар өнгөрч явахад хичээнгүйлэн унших дуу сонсогдсоор хоцорлоо. Хүнд нөхцөлд хичээнгүйлэн сурч амьдралын төлөө тэмцэж буй охин сэтгэлийг минь ихэд хөдөлгөж орхив.
Энэ зургийг дарах үед дүү нь гэртээ орчихсон байлаа.
ямар хөөрхөн юм бэ, ийм хүүхдүүд ч мундаг хүмүүс болох байхаа, зовлон үзсэн байх тусмаа илүү хичээх байх. энэ охин лав онц сурдаг байхаа
ReplyDeleteбулаг-тай 100% санал нэгдэж байна
ReplyDeleteИйм амьдрал хараад зарим ажил зөв чигтээ, зөв газраа хүрч чадахгүй байгаад бухимддаг.
ReplyDeletehuurhun yumaa. ta bas blogtoo ergeed irsen ni sain bainaa
ReplyDeleteХичээл зүтгэл юунд ч хүргэж болох шидтэн буюу
ReplyDeleteИйм хүүхдүүд л юм сурах хуна.
ReplyDeleteХөөрхий гэрэл муутайд ном уншсаар хараа нь муудах байх даа.
Мань хүн их хөөрхөн чанга дуугаар багшдаа уншиж өгч байгаам шиг уншдагийн.
ReplyDeleteБулагтай санаа нэг байна. Хөөрхөн юм аа. Арсун
ReplyDeleteХарин тиймээ. Санай орцонд бас хоёр хөөрхөн юм бий. Наад хоёроос чинь насаар арай бага юм уу даа. Надаас чихэр горьдох нь элбэг. Хааяа хүүгээсээ нууж тэдэнд гулгуулдаг болохоор тэр байх.
ReplyDeleteБазарвааний хум пад суухаа. Том 2 хүн бараалхаад өнгөрчээ. Манайхыг тоож шагайсанд гялайлаа.
ReplyDeleteЭвийдээ. Унишиж байгаа нь бараг чихэнд сонсогдож байна. Танайх хаана байдаг билээ Зараа ахаа. Бага ч болтугай тус болох юмсан.
ReplyDeleteРеклам ахын дөө ахдаа мөнгий нь өгчих. Би дамжуулчий :P
ReplyDeleteСэтгэл хөдөлсөн бол одоо ууж дээ хө
ReplyDeleteХөдөө амьдрал муудаад ирэхлээр гэр бүл дотроо ярьж ярьж нэг л өдөр шийдээд, зуднаас үлдсэн цөөн хэдэн малаа айлд тавиж, гэрээ буулгаж амбаартаа хурааж орхиод ойр зуурын хувцас хэрэглэлээ авч замын машинд дайгдан хот руу гараад шидчихнэ дээ. Хотод очоод орон байртай болтлоо түр зуур орцны жижүүр хийж байгаад яаж ийгээд болгоно доо хө гэсэн өөдрөг сэтгэлтэй ирээд үзэж тарна...
ReplyDeleteМанай орцонд тун гавшгай маягийн гэр бүлийн хоёр байсан чинь гэнэт нэг өдөр "нутгаас гэрээ аваад ирсээн, танилынхаа хашаанд барьчихлаа, авгай нэг газар жижүүр хийхээр боллоо" гээд хүүгээ дагуулаад явж өгсөн.
Тийм хүмүүсээс нүд дүүрэн амьдрах эрч хүч харагддаг юм.
Гэхдээ энд ирээд амьдрал нь орвонгоороо эргэн, траншэйнд очдог хүмүүс бас цөөнгүй ээ
Тэдний ирээдүй сайн сайхан л байгаасай.
ReplyDelete