Thursday, October 21, 2010

Аалзын цагаан дагина

"Аалз гэж их муу ёртой амьтан юм гэсэн" гээд л эмээ маань ярьдагсан. Амьтан судлаач биш болохоор бүх төрлийн аалз уу зарим нэг нь үү? сайн мэдэхгүй юм, ямартаа ч аалз эхээсээ төрөөд нуруунд нь зүүгдэж шим шүлтээр нь хооллосоор эхийгээ идэж дуусдаг гэнэ. Ингээд эхийнх нь хамаг тамир тэнхээ барагдаад үхдэг юм байгаа биздээ. Тэр үед нуруунаас нь сая бууж өөрийн амьдралаа хөөдөг гэж...
Монгол зоны нийслэл Улаанбаатар хот маань муу эзэнтэйнх үү эсхүүл тийм тавилантайнх уу ямартаа ч "Утаанбаатар" хэмээх нэрийг өвлийн цагт өвлөх ажгуу. Энд "Утсанбаатар" болсон тухай өгүүлсү.
Сүүлийн хэдэн жилд Монгол улсад мэдээллийн технологи чухам л үсрэнгүй хөгжөөд байгааг дээд доодгүй гайхацгаагаад, ийм чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудын эзэд өөрсөдийгээ байгаль орчинд хор хохиролгүй үйл ажиллагаа явуулдаг хэмээн ам уралдуулан сайрхацгаах болоод байгаа.
Нээрээ л хөндлөнгөөс харахад Туул голруу хор цутгаж загаснуудтай нь тооцоо хийхгүй, энд тэндхийн голын эргээр байшин сав барихгүй, газар нутгийн хэвлийг ухаж төнхөхгүй, олны хэл аманд харьцангуй бага өртөж "энхийн цагаан тагтаа" шиг ажин түжин амьдарч байгааг бид мэднээ. 
Саяханы нэгэн орой, оройн зоогоо хүртчихээд их хотын хөгжил цэцэглэлттэй танилцангаа хоолоо шингээх санаатай зугаалж явтал мөнөөх "энхийн цагаанууд" маань Улаанбаатарыг маань "Утсанбаатар" болгочихсон байхыг олж хараад хорссондоо хэд гурван зураг гар утсандаа буулгаж авлаа. Эдгээр зургуудыг үзэхүл аалз хэмээх нөгөө муу ёртой амьтан шүлсээ татаж хотыг маань аль ээ хэдийн бүрхчихсэн бололтойдог оо. Ингээд Азын цагаан дагина маань "Аалзын цагаан дагина" гэх нэр горилоход их ойрхон болсоныг доорхи зургаас үзнэ үү.
Хөгжил цэцэглэлт нэрийн доор сөрөг зүйлс олноороо дагаж ирдэгийг эрхэм мэр минь цэцэн ухаандаа тунгаана биз. Цаана чинь ертөнц хөгжөөд "утасгүй" технологийг гар утас, интернэтэд ашиглаад зогсохгүй цахилгааныг утасгүйгээр дамжуулах арга сүвэгчлэх гээд физикийн шинжлэх ухаан толгойгоо гашилгаж байгаад анхаарал тавих хэрэгтэй болов уу.
Энэ янзаараа хэсэг үргэлжилбэл тун удахгүй  зүүн өмнөд азынхан шиг аалзны тороо дийлэхээ болих  цаг тун ч ойрхон байна даа.
Намайг сүржигнэж байна гэж бодож байвал дараах зургуудтай танилцаад ирээдүгээ дахиад нэг төсөөлцгөөнө үү.
Вьетнамын Хо Ши Мин хот. Энд аалз ч ороолдож үхэж мэдэхээр байна уу? Энэ юу ч биш. Цааш нь үзэцгээе.

(Зургийг: Dave Nix)
(Зургийг: aalayaa)
Бангкок, Тайланд. Бараг торго нэхчихсэн юм шиг байна уу?
http://lh5.ggpht.com/_hVOW2U7K4-M/SgKLdzwvo3I/AAAAAAABAkY/T2u8juJ7iD0/s640/tykrykjfgjkftdd.jpg
http://lh6.ggpht.com/_hVOW2U7K4-M/SgKLJOM3cAI/AAAAAAABAhM/DJ_PY_EDP04/s640/ertuethdfhngfncgv.jpg

(Зургийг: Thomas Kalak)
(Зургийг: Nurmi)


Хүндэт хотын даргаа! Аалзныхаа торноос нь салахгүй бол тун удахгүй ийм боллоо шүү. Таныг нүдэн балай чихэн дүлий хэвээр байгаад байвал аалзнуудад хийх ажил олдохгүй нь бололтой дог шүү.

12 comments:

  1. oirhon bna oirhon bna

    ReplyDelete
  2. хөгжил дэвшил юмдагуудаа

    ReplyDelete
  3. Aimaar sanagdchixlaa. Utasgui technogy gdg chin ix zugeer sanagdchixlaa. Geriin utsaa bugdeeree salguulaya. gar utsaa xeregley.
    Gertee tsonx, xaalgaa tsooluulan baij taviulsan cable-iin internetee tasdaj xaytsgaay. Utasgui internetee xeregley.
    Ix zuv niitlel bichsen bna.
    Bi 100% demjij bnaa.

    ReplyDelete
  4. bairnii ortsnuud hurtel avah yumgui boltson baina lee. nogoo cable-iin televizuudiin utasnuud, internetiin company bolgonii tatsan utasnuud geed evgui l boltson baina lee.

    ReplyDelete
  5. Гайгүй байгаа дээр нь цэгцэлж авахгүй бол зүүн өмнөд азийнхан шиг дийлэхээ болих вий дээ. Арзайсан кабелиудыг нь таслаад цэгцлэх гэхээр хэрэглэгчид нь хэрэглээгээ нэхээд улс төрчдөд нөлөөлнө, таслахгүй гэхээр хотын өнгө үзэмж гээд оршин суугчид шахалт үзүүлнэ. Ийм л хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага болно доо хөөрхий. Ирээдүй бүрхэгшихээс нь өмнө жаал жуул юм хийгээсэй.

    ReplyDelete
  6. Тэр утасгү технологи нь шилэн кабелийн найдвартай байдал өндөр хурдыг гүйцэх бас болоогү байдаг

    ReplyDelete
  7. Цэгцэлжуугаа сураг дуулдсан

    ReplyDelete
  8. Utasgui internet xarin ch bur esregee xurdtai bolson bna lee.
    Shilen cable-iin kompaniud odoo bolimoor ymdaa.
    Nuguu aiax, citinet 2 yalanguya boliosoi bilee.
    Xogiin udaan internettei bj tulburuu dandaa iluu avdag novshiin kompani...

    ReplyDelete
  9. Utasgui technology bied hortoi bulguu...

    ReplyDelete
  10. хөөх ийм аймар байдиймуу, энд. бангкокт байх 1 жилийн хугацаандаа өртчихгүй байгаасай гээл залбирч байхаас..

    ReplyDelete
  11. gaigui yanzalsan yum bishuu, udahgui transheigaar yabuuldag boloh yum gesen surag bsan.

    ReplyDelete
  12. аанхаа тэхээр холбооны чиглэлээр суралцдаг хүнийхувьд бол нэг хэсэг утасгүй холбоог их хэрэглэж дэмжсэн л дээ гэхдээ утасгүй холбооны хөгжил нь туйлдаа хүрсэн юм (хол зайд мэдээллийг дамжуулахын тулд радио долгионы давтамж нь бага байх ёсьой байдаг юм) иймээс утсан холбоо нь хамаагүй илүү өндөр хурд өргөн зурвас хайдвартай дамжуулдаг болохоор яалт ч гүй утсан холбоог дэлхий нийтээр илүү хэрэглэж байгаа. Замбарййгүй байрлах кабелиудын хувьд бол газраар дамжуулахад хот төлөвлөлт анхнаасаа замбараагүй хийгдээд төлөвлөгдөөгүй болохоор тэр болгон газрааг шинээр дамжуулж чаддаггүй юм, тиймээс манайд бол ихэвчлэн агаараар дамжуулж байгаа, одоо бол улам л аалзны тор шиг болох байх

    ReplyDelete