Thursday, December 8, 2011

Төрийн соёрхолт зураач Т. Цэгмид, түүний гэргий Н. Туяа нар хамтарсан үзэсгэлэн




Төрийн соёрхолт зураач Т. Цэгмид, түүний гэргий Н. Туяа нар хамтарсан үзэсгэлэнгээ 2011 оны 12 сарын 02 - 12 сарын 08-ны хооронд МУЭ-ийн хорооны үзэсгэлэнгийн танхимд гаргасан байна.
Үзэсгэлэн тун баялаг, чимхлүүр хөдөлмөр их орсон, уран нарийн хийцтэй бүтээлүүдтэй, ойрд дэлгэгдээгүй сайхан үзэсгэлэн байлаа.
Үзэсгэлэнгийн бүтээлүүдийн дийлэнх сэтгэлгээний урлаг, торгон мэдрэмжид тулгуурлаж хийгдсэн модернист, сюрреалист чиглэлээр бүтээгдсэн бүтээлүүд байх ба цөөн хэдэн реалист бүтээлүүд шигтгээ болж орсон байлаа. Бүтээлүүд хийцийн хувьд нэг гэрийн зураачдаас төрсөн гэж хэлж болохоор өөр хоорондоо ууссан мэт нилээд төстэй гүйцэтгэлтэй харагдаж байсныг нуух юун.
Үзэсгэлэнг очиж үзэж амжаагүй уран зургийн хорхойтнууддаа зориулж тус үзэсгэлэнд тавигдсан зарим нэг бүтээлүүдийн зургийг гар утсаараа авсанаар хүргэж байна.  Мэргэжлийн бус аппаратаар авсан тул зургуудын харьцаа бага зэрэг эвдэрсэн байгааг өршөөнө биз.









3 comments:

  1. Уран зураг ойлгодог хүмүүсийн дэргэд онигоонд орсон нэг болсон явдал...Занабазарын музейд нэг үзэсгэлэн болсоныг манай нэг найз үзье гээд болдоггүй... Найзыг ганзаардуулах хүсэл байхгүй тул дагаад давхичихлаа... Орлоо. Жаазтай зурагнууд байна аа байна. Нэг дажгүй өнгө будаг нь хослосон намрын тухай зурагны дэргэд очоод би бээр хараад л зогсож байсан аа - Ай да намар цагаа гэтэл, пар хийн инээлдэх дуу чанх ард нижигнэлээ.. Эргээд хартал нэг дүрслэх урлагийн ч юм уу, мэдэхгүй бүлэг бүлгээрээ явсан оюутнууд байлтай нөхдүүд элэг бөөрөө бариад инээлдээд зогсож байглаа... Хннн мэдэхгүй л хүн байгаа биз. Гээд зурагны дооор байрлах tag хартал Манжийн ямар хааны ч билээ алтан шар дээлний өнгөний гаргалгаа гэх зураг байжээ... Ойлгодоггүймаа гэхэд ядаж зургаа гүйцэт хараад яриахгүй яав даа гээл өнгөрсөн... :)

    ReplyDelete
  2. Ганхуягаа урлаг гэдэг чинь ямар нэгэн тодорхой хариулт өгөх зориулалттай эд биш ээ. Ямар ч уран зургийг юу ч гэж тайлбарлаж болно. Гол нь өөрийн мэдрэмжийг л хөглөж байгаа хэрэг шүү дээ.
    Инээж байгаа бол юу ч мэддэггүй оюутнууд таарч л дээ. Дөнгөж сурч эхэлж байх үед нэх их сагсуурдаг үе байдаг даа.

    ReplyDelete