Sunday, December 11, 2011

Мананд умбасан Улаанбаатар

Зураг дээр: 2011.12.11 Таван буудал хавьд, бишээ долоон буудал хавьд...
Ойр мөдөд "Сэрэлт" кинонд бөмбөг дагаж гүйдэг шиг дагаад намирчих олигтой сэдэв олдохгүй уйтгартай байсан интернэт ертөнц Улаанбаатар хот дахь утаа, манангийн аль нь ялгагдахгүй үзэгдлээс болж бүтэн сайн гэлтгүй догь шуугилдаад авав. 
Үнэнийг хэлэхэд би ч фэйсбүүк дээрээ баахан өтгөн утааны зургийг олон олноор нь оруулаад л нилээд сүржигнэж авлаа. Анхандаа ч утаа л гэж бодсон л доо... Манангийн талаар нэг их төсөөлөл ч байхгүй, цэлмэг тэнгэрт Монгол нутгийн жаал угаасаа.

Дараагаар нь манан байсныг нь мэдээд жаахан бантлаа. Хань татах аваас интернэт дээр бас надтай адилхан манангийн талаар эндүүрч бухимдсан нөхөд бас байнаа байна...

Мананг утаа гэж андуурсан, мананг улс төржүүлсэн, манангаас болж хэрэлдсэн, учраа олохгүй аргаа барсан, маазарсан, бантсан, мэдэмхийрсэн, илүүрхсэн, сагсуурсан фэйсбүүкчин, жиргээчин, сэтгэгдэлчид зөндөө зөндөө.
Зарим нэг нөхдүүдэд ухаан төгсөрсөнөө гайхуулаад авах боломж олдсон бололтой дор нь шүүрч аваад л "утаа манангаа ялгадаггүй атлаа сүржигнэх дуртай нөхдүүд их олон байдгийг мэдэж авлаа" ч гэх шиг, зарим нэг цуу тараадаг нөхдүүд нь зам дээр цас хайлуулдаг бодис их цацсанаас болж манан дэгдсэн ч гэх шиг, мааз нөхдүүд онигоо зохиож амжсан байх жишээтэй, Улаанбаатар дээр явж байсан үүл угаартаад газар унасан нь энэ манан гэв үү? Хөгжилтэй...

Өөрийгээ болон бусад хүмүүсийн манангийн тухай буруу зөрүү хандлагыг ажаад байхнээ "Улаанбаатарын утаа" олон нийтэд мананг манангаар нь хүлээж авах чадваргүй болгож өндөр авсан байх юм. Мөн үү?

Яс юман дээр Улаанбаатар орчимд өтгөн манан буусан нь агаарын хэм огцом буурсантай холбоотой ба Улаанбаатар хотын агаарын чийгшилтийг нэмэгдүүлэх зорилгоор хэдэн эрдэмтэд Туул голын мөсийг өрөмдөн цооног гаргаж, усыг мөсний гадарга дээр нь халиах ажил хийсэн бололтой юм. Ийнхүү интернэт нэг өдөр мананд умбалаа.

10 comments:

  1. ммммммммммммммм нээрээ арай хэтэрхий юмаа

    ReplyDelete
  2. http://robomec.blogspot.com/2011/11/blog-post_18.html

    ennees bolood u? Modod l goy haragdah yum banshde busdanch dee :P kk

    ReplyDelete
  3. Аноним, Улаанбаатарын утаа бол мананг манан гэж танихгүй болтол сэтгэцэд нөлөөлсөн байгаа биз?
    Этүгэн, наадахнаас чинь болоод манан үүссэн бололтой, сайн мэдэхгүй юм. Хэрвээ мөн бол бид өвөлдөө нилээд хэдэн удаа өтгөн мананд умбаж, нислэг саатахнэ дээ. Модод ч үлгэрийн оронд оччихсон юм шиг үнэхээр сайхан харагдаж байдаг шүү. Миний фотог үзээрэй кк. http://www.facebook.com/media/set/?set=a.10150446814514223.377990.680914222&type=1

    ReplyDelete
  4. xuurxii mashin maani gadaa xonoson yostoi xuurxii bolson bna lee sh d.

    ReplyDelete
  5. Хайннн... Машинууд яасан байсныг санахгүй байхчивээ. Модод л үзэсгэлэнтэй гэж жигтэйхэн байна.

    ReplyDelete
  6. Утаа гэж харалгүй, өөр талаас нь харвал арай өөр дөө. Манайхаас орж хараарай хө.

    ReplyDelete
  7. Тамхи татаад алхахаар тамхины маань сайхан амт нтр бол амтагдахгүй байна лээ ш д.... зүгээр л утаа... Өдрийн цагаар бага никотинтой тамхи, оройн цагаар бол бараг хар тамхи үнэгүй татаж байгаам дөө.... Хөөрхий тамхи үйлдвэрлэгчид маань сандарч байгаа сурагтай... Борлуулалт нь утаанаас болоод багасаж байгаа бололтой, тамхичид маань гудамжинд гараад 3 сайхан уушиглаал болоо юм чинь.... Бас үнэгүй... Утаат хотын маань урдах ирээдүй ч а яа яа яа утаа шигээ бүрхэг байна даа....

    ReplyDelete
  8. Бидний чадах юм бол сайн үглэх. Хэдэн жилийн дараа дээрдэнэ л дээ.

    ReplyDelete
  9. Өвлийнхийг манан биш будан гэдгийн байна лээ. Би ч бас шинээр мэдэж авсан.

    ReplyDelete
  10. танай сайт ч гоё юмаа...Би та нарийг дэмждэг шүү илүү ихийг хийж бүтээгээрэй амжилт хүсеэ.

    ReplyDelete