Thursday, January 5, 2012

Хэвлэл мэдээллийнхэнийг оролдсоноос улс төрийнхөнийг оролд


Шууд нэвтрүүлэг ер нь их эрсдэлтэй юм. Энэ хоёр өнөө өглөө нүдэн дээр минь нилээд зовлоо зайлуул. Нэг англи баагий залгаж гай болов. Нөгөөх нь асуугаал энэ хоёр маань түгдрээл, бантсандаа инээгээл, ягаан цамцтай нь бүр дэлгэцрүүгээ ч харж чадахгүй хий дэмий юм бичээд л суугаад, ногоон цамцтай нь шаварт унасан шарын эзэн гэдэг шиг хэд гурван үг хольж хутгаад нилээд түлэгдэв.

Англи баагий: What's your name?
Ногоон цамцтай охин: My name is bla bla, She's name bla bla... гэх мэт...
Нилээд тэвдэж, утсаараа оролдож байж холбоогоо тасалж аваад "Өө тасарчлаа" гэж дуу дуугаа авалцан санаа амарлаа.

Ядаж байхад дараа нь дүндүүк дүндүүк эрчүүд залгаад дуу захиалах биш энэ хоёрыг зовоож өглөө. "За танилцы та хэн бэ?" гэсэн чинь "Чи хэн бэ харин?" ч гэж байх шиг. "Ягаан цамцтайгий чинь хэн гэдийн!?!" ч гэж байх шиг к...

гэж пост фэйсбүүк дээр оруулаад тус ТВ-ийн сэтгүүлчид элдэвээрээ дарамтлууллаа даа.

Үр хойчдоо хэлэхэд хэвлэл мэдээллийнхэнийг оролдсоноос улс төрийнхөнийг оролд гэж захья.

3 comments: