Thursday, November 29, 2012

Шударга ёс миний орчинд

Сайн байна уу блог минь. Сураг ажиггvй алга болсоныг минь ершеене vv! Ийм удаж бууриа эргэсэн гэхэд нэр, нууц vгээ эхнийхээ оролдлогоор л онолоо. Блогоо эргээгvй енгерсен хугацаанд мен ч их амьдрал vзлээ дээ гсн... Yнэнийг хэлэхэд нийгэм журам мен ч хурдан еерчлегдеж зарим нэгтэй нь танилцаж ч амжаагvй байхад алслан одож байна. Гэхдээ нэн хэрэгцээтэй еерчлелт шинэчлэлийг баланд дурласан бамбарууш шиг л хvлээж авч тvvний нэг эс нь болж хамтдаа хегжиж байгаа. Олон vг нуршихаа больж хегжил дэвшил бидний нийгэмд шударга ёс тогтооход бодитой нелеелеед байгаа тухай олж харсанаа хуваалцъя... Найзуудаа, vнэнээр явбал vхэр тэргээр туулай гvйцэх цаг иржээ... Сvvлийн vед жинхэнэ ардчиллыг хэрэгжvvлэгч нэгэн чухал "зvйл" бидний амьдралд бий болсны ачаар шударга бус явдал биднээс айж эхэллээ. Идсэн чихрийн цаас, татсан тамхины ишээ гудманд хаях энгийн зерчлеес эхлээд хууль зерчсен ноцтой vйлдлvvд гаарч хууль, дvрэм журмыг уландаа гишгэх явдал саяхныг болтол бараг л хяналтгvй байлаа... Харин енеедер хууль зерчсен, шударга бус vйлдэл хийхдээ хvмvvс ихэд болгоомжлох болсон нь одоо ид хvчээ аваад буй интернэт дэх олон нийтийн сvлжээнд нэгдсэн шударга иргэдтэй салшгvй холбоотой. Шударга Монгол иргэд Твиттер, Фэйсбvvк сайтууд дээр гудманд хог хаягсадыг зарлаж, Улаанбаатар хотод зорчих хориотой едрее машиныхаа дугаараа солих иргэд тедийгvй урлаг соёлын оддыг илрvvлж, тусгай албаны нэр хvнддээ дулдуйдан дvрэм журмыг уландаа гишгэгчидийг баримтжуулан интернэтэд олон нийтэд дэлгэн олон олон шударга бус vйлдлийг "зоригтойгоор" илчилж зохих арга хэмжээг авахуулан нийгэм дэх шударга ёсыг тогтоож байна. Олон нийтийн харилцааны вэбсайт, тvvний хэрэглэгчид нь жинхэнэ утгаараа нийгэм дэх шударга бус явдалтай тэмцэгчид болж хууль хэрэгжилтийн хяналтыг хэрэгжvvлж байгаа юм. Цаашид шударга бус явдалтай тэмцэгч твиттерчид, фэйсбvvкчид, блогчдын vйл ажиллагаа улам ергежин авилга, гэмт хэрэг зерчил, шударга бус явдалтай тэмцэн нийгмээ эрvvлжvvлэх гэрэлт ирээдvй харагдан сэтгэл юуг минь ихэд хеделгеж байгаа...

4 comments:

  1. Blogtoo ergen ersend tani bayartai bn. Urgeljluuleed bicheed baigaarai

    ReplyDelete
  2. ирэх шиг л болсон хайччуу?

    ReplyDelete
  3. Нэг бодлын зөв ч гэсэн арай л дэндүү бас туйлшраад байгаа юм шиг. Машинаа зүгээр бараг засаад зогсож байгаа хүний зураг тавьчихаад хууль зөрчигч гэж чичээд л. Уул нь бол зөв ашиглавал буруу ч эд биш. Гэхдээ манайхны мэдээлэл гуйвуулах зан хааяа бас эвгүй л байх шиг санаагдаад байгаам даа

    ReplyDelete
  4. Хэтрүүлдэг нөхдүүд их бий шүү. Филтертэй л байх хэрэгтэй.

    ReplyDelete