Tuesday, April 30, 2013

Гадны зочид ирж байна галтараараа байх хэрэгтэй шүү!

Бид яагаад заавал зовж байна гэж итгэх ёстой вэ? Улс төрчид, олон нийтийн дэмжлэгийг авахын тулд тэдний амьдрал зовлон дунд байгаа тухай итгүүлж эл байдлаас гаргах цор ганц хүн гэдгээ итгүүлдэг аргатай. Гэхдээ тэр итгүүлэх гээд байгаа зовлон нь хийсвэр байх нь олонтаа.
104 орны томчууд ирж байна, хогоо цэвэрлэж, замаа угаалаа гэж "шүүмжилж" байгаа биздээ? Ард түмэн сөрөг сэтгэгдэлтэй байгаам шиг найруулсан нөгөө сөрөг хүчнийхний л жүжиг. Юу ч хийсэн шүүмжлэх чадвартай. Харин нийгмийн филтергүй хэсэг шууд дагаад намирч байх жишээний. Тэднийхээр бол гадны олон зочин урьчихаад байдгаараа халтайчихаад сууж байх байжээ дээ? Цаад философи нь бол муу ажилтны ажлыг өөр хүн төвөггүй хийгээд явчихаар хойноос нь элдэв хэл ам хийдэгтэй яг ижил.
Яагаад бид увайгүй улсын улс терийн зорилгодоо хvрэх хэрэгсэл нь болж тэдэнд туслах ёстой гэж? Бид өөрийн бодолтой, өнөөдрийн амьдралын сайн сайхнаа олж таньж таашааж байж аз жаргалыг мэдрэх болно.
Хэрэв Монголын нийгэм хvсэл сэтгэлд чинь үл нийцэж байгаа тухай гомдоллох гэж байгаа бол таны хvсэл хязгааргvй шvv гэдгийг нэгэнтээ бодож vзээрэй. Харин илүү зүйл хүсэж байгаа бол тамын тогооны үлгэрээр бусдыг муулж доош нь татах замаар бус өөрөө хийж бүтээх сэтгэлээр хандацгаая. Хэн хэнд нь хэрэгтэй шүү дээ...

No comments:

Post a Comment