Tuesday, April 30, 2013

Ер нь...

Мэдээлэл сагаж хөөсөрсөн өнөөгийн нийгэмд хөл алдаж живэхгүй тулд зөвхөн үнэн зөв мэдээллийг хүргэдэг сувгуудаа өөртөө үлдээж бусдыг нь булшлах хэрэгтэй болжээ.
Хэдийгээр иргэд өөрсөдийн дуу хоолойгоо нийгэмдээ хүргэн нөлөөлөх нь Ардчиллыг хэрэгжүүлэх олон талын ашигтай боловч үүний хажуугаар олон нийтийн харилцааны сайтуудын netizen буюу хэрэглэгчид, шар мэдээ үйлдвэрлэгчид нийгмийн филтергүй хэсэгт (мэдээллийг шууд хүлээж авч реакцалдаг иргэд) зориулсан хэт их нийгмийг турхирсан, хий сенсаци хайсан мэдээллүүдийг өрсөлдөн цацаж тархи угаах оролдлого хийж байгаа нь нэн хортой.
Үүний нэг жишээ нь Тайландын Ерөнхий Сайдын айлчлалын "сенсаци" тариад байгаа Монгол гэрийн зууханд гал түлж буй фото зургийг тойрсон хийрхэл. Netizen-үүд "Бүсгүй хүний орж болдоггүй гэрт Тайланд хүүхэн орж гал түллээ, Фортуна хөгжилтэй инээж байна" гэх мэт постууд нь сүүлдээ бүх хэм хэмжээнээсээ хэт халиад зочин бүсгүйг "Лэйди Бой" болгож илт доромжилсон эрээ цээргүй постуудаар таймлайн дүүргэж эхэлжээ.
Хэн нэгэн подросткийн саваагүйтэлтэй төстэй харагдах эл постын ард улс төрийн ямар нэгэн ашиг сонирхол нуугдаж байгааг үгүйсгэх аргагүй юм. Хэрэв тийм бол дээр өгүүлсэн мэдээллийг шүүлтүүргүй хүлээж авдаг иргэдийн сэтгэл санаанд өнөөгийн лидерүүдийн талаар сөрөг мэдээллээ нааж авах зорилгодоо аль хэдийн хүрчихсэн бухимдуулаад явж байна.
Намайг хэн хэлэхэв, нохойг хэн саахав гэдэг шиг олон нийтийн сайтууд дээр оруулсан постуудыг хянах хөг нь өнгөрсөн ч хүлээж авахдаа жаахан учиртай наанатай цаанатай хүлээж авч байх цаг иржээ. Үнэндээ бол Баяраа өөрөө уначихсым байлээштээ гэдэг шиг тэр гал түлсэн гэр нь нөгөө алдартай бүсгүй хүн орж болдоггүй гэр нь ч биш юм билээ шүү. Ер нь гал түлээ л биз түймэр тавьчихсан биш яагаад болдоггүй юм? Ер нь бүсгүй хүн орж болдоггүй гэр гэж ч ямрым байдгийн... Ер нь... Ер нь...

No comments:

Post a Comment