Thursday, May 2, 2013

Хөдөлмөр, тэвчээр, сахилга бат...

Эргэн тойронд минь илүүдэл жиндээ шаналсан бүсгүйчүүдээс л их юм алга. Харин усанд сэл, Gym, Бодид яв гэхээр "Харин тэгэх юмсаан л" гэцгээсэн хэрнээ яг тууштай яваад тураад байгаа нь төдийлэн харагдахгүй, үргэлжлүүлэн шаналсаар...

Нэг танил бүсгүй усанд сэлэхийн ашиг тусыг хүртэхээр бассейнд долоо хоногт 3 яваад байгаа сураг гараад 3 сарын дараа 1кг нэмсэнээ надад сэтгэл дундаархан дуулгасан юм. Мань хүнтэй нэг удаа хамт бассейнд таарч хамт сэлцгээв. Гэтэл найз зугаацах маягтай ганц нэг хөдлөөл, ямар ч энерги зарцуулалт, шатаалт байхгүй сэлдэг байсан нь харагдсан юм. Биеэ дайчлах, эцэж цуцтал, хөлөртөл хөдлөх тухай айлдтал манай хүн "өө лай, яаж тэгэж зовжээдийн" гээд маасайтал инээв. Ингээд бассейнаас гарч үүдний кафед ороод 3 пирожки, нэг эм си эс захиалж харагдав.

Өөр нэгэн бэсрэг түүх. Нэг ах хүүгийн маань эхнэр мөн л илүүдэл жинтэй гэнэ. "Gymd яв!" гэхээр "Таргалцан болохоор гэдэс гүзээ цэлцэгэнээд санаа зовмооршт, турж байгаад явъя!" гэдэг гэжуга. Турахын тулд явах гээд байгаамуу, яахын тулд явах гээд байгаа юм. "Одоо тэгээд турахын тулд юу хийж байна?" гэсэн чинь "Тамхи татдаг!" гэж үү?

За энэ зураг дээрх бүсгүйн тухай бол тайлбарлалтгүй биздээ? Амжилтад хүртэл заавал хөдөлмөр, тэвчээр, сахилга бат гурав заавал шаардагдана аа...

1 comment:

  1. хөдөлмөр тэвчээр сахилга бат мандтугай

    ReplyDelete