Thursday, April 3, 2014

Хэвлэл мэдээллийн хэрэгслийг эрэмбэлэх тухай

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэлд анхаарал хандуулах шаардлага өмнөх үеэс илүүтэй урган гараад байгаа юм. Зах зээлийн систем нь олон хүнд боломж олгож үүнийхээ төлөөс болгож өрсөлдөөний үр дүнд олон олон бизнесийн хойдохыг уншдаг хатуу хуультай. За ингээд хоорондоо утга авцалдаагүй хоёр өгүүлбэр бичиж орхилоо.

2012 оны эхний байдлаар манай улсад 469 хэвлэл мэдээллийн байгууллага /126 сонин, 92 сэтгүүл, 72 радио, 149 телевиз, 30 веб сайт/ идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан байна. Эх сурвалж: www.news.mn (Залхуураад шинэчлэгдсэн мэдээлэл хайсангүй. Олдсон ч Хэвлэлийн хүрээлэн горойгоод судалгаагаа өгөх ч үгүй. Гэхдээ нэг их зөрөхгүй биздээ...)
Дээрх тоо баримтыг дэлхийн бусад улс оронтой харьцуулахад нэг хүнд ноогдох хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоогоор манайх толгой цохиж байдаг тухай нэг хүн ТВ-ээр ярьж байлээ. Энэ нь нэг талаасаа эерэг үзүүлэлт мэт боловчиг нөгөө талаасаа жижигхэн зах зээлийг олон хампаанууд хуваалцаад нөгөө эрэлтээс давсан нийлүүлэлт гээч асуудлыг үүсгэж байгаа юм. Ийм нөхцөлд хөгжил гэхээсээ илүүтэй амьд үлдэх стратегийг дийлэнх байгууллагууд барьж ажилладаг. Амьд үлдэхийн тулд юу эсийг хийх билээ дээ? Идэж болох л юм тааралдвал амруугаа чихэж тайвширна. Идэх юм тааралдахаа байгаад ирэхээр биесийхээ хоолыг булааж мулаах бол энүүхэнд... Сталинградыг дурсахад хүн бүр ойлгох биз, цогцос алга болоод байдаг байсан тухай баримтат кинонд үзүүлдэгшт. Оршуулаагүй, идчихдэг байсан байхгүй юу! Амьд үлдэхийн тулд шүү дээ... За яахав энийг зах зээлийн хуулинд даатгаад орхичихъё.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хүн л ажиллуулж байгаа хойно ижил хувь тавилан дайрах нь тодорхой. Нөгөө л амьдралыг тэтгэгч MONEY эрдэнийг олохын тулд юу ч хийхээс буцахаа байх ба мөнгөний сураг гарах төдийд л хэвлэлийн эрх чөлөө нэрийн доор хэний эрх ашиг зөрчигдөж, хохирч байна хамаагүй болчихжээ. Яасан ч хаширдаггүй юм. Монгол ТВ саяхан нэг стресс тест хийж баахан ТВ сонингуудыг сандраагаа биздээ? Хуурамч жинхэнэ нь мэдэгдэхгүй баримт сөхөж ярьсан нөхдүүдийг ямар ч шүүлтүүргүйгээр эфирт гаргаж хүн гүтгэж ч байх жишээ олон л байх юм...  Тэр хуулинд чинь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэвлэн нийтэлсэнийхээ төлөө олон нийтийн өмнө үүрэг хүлээх тухай, сэтгүүл зүйн ёс зүйн дүрэм мүрэмтэй холбоотой заалтууд байдгийм байлээ шүү. Баримт нотолгоо сайтай нэг талыг хэт баримтлаагүй бол одоо яая гэхэв дээ тэ?

Хажуугаар нь өөр проблем бас байна аа. Монгол Улс чинь тэр аяараа хүний нөөцийн дутагдалд орцорсон, чадвар чадамжтай амьтан олоход үнэхээр бэрх. Нөгөө тоо томшгүй олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг урагш нь хөдөлгөх "чадвартай" боловсон хүчин нь хязгаартай тул янз янзын хампаануудыг л өдөр хоног өнгөрөөх төдий үүрэг гүйцэтгүүлээд байх шиг байгаам. Нийтэлж байгаа нийтлэл, мэдээ энэ тэр бол хүн авахын тамтаггүй юм хийж хаяад л зүгээр, мал бол алаад идчихсэн гэмээр... Дийлэнхид нь редактор гэж байхгүй л байгаа, байсан ч бас нэг таарсан нөхөд байдаг бололтой. Үг үсгийн алдаа малдаа бол үнэхээр уншигчдыг доромжилж байгаа байхгүй юу.

Аль ч нөхцөлд зах зээлд амьд үлдэх цорын ганц түлхүүр нь бүтээгдэхүүний чанар байдгиймаа. Нийтлэл, мэдээлэл гэдэг чинь хэвлэл мэдээллийнхэний гол бүтээгдэхүүн нь юмаа. "Чанартай бүтээгдэхүүн" гэхээр бас нэг ирдаактар мирдаактраар дамжаад шалгуурыг нь давцан, утга найруулга, баримт нотолгоо сайтай, үг үсгийн алдаагүй, этик сайтай, хүн уншчих юмтай гол нь бусдаас ялгарах онцлогтой нийтлэл байх гээд байнаштээ. Эдгээр шаардлагуудыг бизнесийн хэллэгээр KPI буюу Чухал Үзүүлэлтийн Хэмжүүр гэхиймуудаа, ийм стандартыг хангасан байх ёстой юм. Мэргэжлийн ур чадвараараа ялгарч чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахгүй бол мань мэтийн блогчингоос ялгагдах юу байхав дээ?

Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг зочид буудлуудад од олгодог шиг стандартчилаад эрэмбэлвэл ямар вэ? хэмээн мунхаглаж сууна. Жилд нэг удаа шалгуур үзүүлэлтүүдийг хангасан эсэхийг нь тодорхойлоод ирэх жилийнх нь чансааг тодорхойлчихдог. Мэдээж 5 одтой ч юм уу хамгийн өндөр үзүүлэлтийг хангасан хэвлэл мэдээллийн хэрэгслийн үнэ цэнэ ч өндөр, чанартай, иргэд ч болгоомжлолгүйгээр итгэдэг мундаг давуу талтай болох юм. Үүнийгээ дагаад борлуулалт, ашиг орлого морлого бол тэнгэрт гарна бус уу? Муунууд нь бол мэдээж баая бааяшт!

3 comments:

  1. надаас судалгаа авсан санагдахын

    ReplyDelete
  2. Тэр үнэн шүү. Их баярласан. Хайж олохоо байчихаад дээрхи мэдээллийг эндээс авсын. http://www.news.mn/content/107174.shtml

    ReplyDelete
  3. Хүний нөөцийн хомсдолд орсон гэдэг үнэн шүү. Аймшигтай

    ReplyDelete